Нийгэм мэдээ

24 давхраас унах гэж байсан 19 настай эмэгтэйг аварчээ

Өнөөдөр /2024.02.22/ 05:34 цагийн үед Хан-Уул дүүргийн газар нутагт 24 давхар орон сууцны цонхноос эмэгтэй хүн үсрэх гэж буй тухай дуудлага иржээ.

Тус дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиход 19 настай эмэгтэй гэр бүлийн маргааны улмаас амиа хорлох оролдлого хийжээ. Тухайн эмэгтэйтэй, Аврах ангийн сэтгэл зүйч ярилцлага хийн, тайвшруулан аюулгүй буулгажээ.

Өнгөрөгч 2023 онд нийслэлийн Аврах ангид амиа хорлох оролдлого хийсэн 16 удаагийн дуудлага бүртгэгдэж, амиа хорлох оролдлого хийсэн 10 том хүн, 4 хүүхдийг авран хамгаалсан бөгөөд 2 иргэн харамсалтайгаар амь насаа алджээ. Он гарсаар нийслэлийн хэмжээнд 2 дахь тохиолдол бүртгэгдээд байна. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
Зочин 3нд 2 ны сар гарлаа харлаа зөв л байна шүүдэ
2024-02-22 18:01

Ажилгүй юмнууд ажилтай завгүй хүмүүст гай болоод байх юм үхвэл үхэж л байг

Зочин
Зочин
2024-02-23 00:58

19 настай юм бол нөхрөөр яадаг байна хүүхэд байж.

Холбоотой мэдээ

Back to top button