Гадаад мэдээДЭЛХИЙолон улсын харилцаа

АНУ: ОХУ сансарт байршуулах цөмийн зэвсэг хөгжүүлж байгаа

ОХУ хиймэл дагуулууд устгах чадвартай сансарт байршуулах цөмийн зэвсэг хөгжүүлж эхэлсэн гэж АНУ-ын албан тушаалтнууд бодож байгаа талаар эх сурвалжууд мэдээлсэн байна.

Нэрээ нууцалсан тус эх сурвалж “Reuters” агентлагт хэлэхдээ шинээр хөгжүүлж буй зэвсгийн системд тойрог замд байршуулах цөмийн зэвсэг багтана гэж ойлгосон хэмээжээ.

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын тагнуулын хорооны дарга Майк Турнер өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт /2024.02.14/ үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн ноцтой зүйл тулгараад байна гэж хэлсэн юм. Үүний дараа хүмүүс ОХУ шинэ зэвсэг хөгжүүлж эхэлсэн гэж таамаглах болсон юм.

Мөн өнгөрсөн пүрэв гарагт /2024.02.15/ Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби ОХУ-ын хөгжүүлж буй зэвсэг нь Олон улсын сансар огторгуйн тохиролцоог зөрчинө гэж хэлсэн нь сансарт байршуулах цөмийн зэвсэг хөгжүүлж байгаа гэх таамаглалд хүч нэмсэн байна.

1967 онд анх үүсгэсэн тус тохиролцоонд АНУ, ОХУ гэх мэт 130 гаруй орон гарын үсэг зурсан байгаа. Тус тохиролцоо нь тойрог замд цөмийн зэвсэг эсвэл үйл олноор хөнөөх бусад төрлийн зэвсэг байршуулах, сансар огторгуйд өөр зэвсэг байрлуулахыг хориглодог.

Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин мягмар гарагт /2024.02.20/ ОХУ нь сансарт цөмийн зэвсэг байрлуулахыг эсэргүүцэж байгаа гэж мэдэгджээ. Мөн ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу сансарт байрлуулах цөмийн зэвсэг хөгжүүлсэн төсөл байхгүй хэмээсэн байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button