УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Х.Нямбаатар Хотын дарга болуутаа 50 хоноод баталсан төсөвтөө 79 хоногийн дараа гар хүрнэ

-Х.Нямбаатар нийслэлийн төсөв батлаад 50 хонож байна-

“Цавчаа ногоон”-ы хэргээс үүдэж, Д.Сумъяабазар ажлаа өгсөнөөр 2023.10.12-нд Х.Нямбаатар Хотын дарга болсон. Ажлаа аваад, 140 хонож байна. Хотын дарга болсоноос 50 гаруй хоногийн дараа /2024.12.05/ нийслэлийн 2024 оны төсвийг баталж байв. Түүнээс яг 79 хоногийн дараа төсвөө тодотгох гэж байна.

Энэ долоо хоногийн даваа гарагт төсөв тодотголоо батлуулах гэж зүтгэхдээ процессын алдаа гаргасан гэж НИТХ дахь АН, ХҮН намын төлөөлөгчид маргасан. Тодруулбал, НИТХ-ын төлөөлөгчиддөө “Ажлын хоёр хоногийн дотор материалаа тараасан байх” хуулийн заалт бий ч, төсөв хэлэлцэх тухай өдрийн 12:00 цагт өгчээ. Энэ хэрүүл савнаасаа хальж, цахим орчинд түгсэн юм. Мөн Хотын дарга Х.Нямбаатар, орлогч П.Сайнзориг нар хоёр өөр дүнтэй төсвийн төслийг танилцуулснаас болж хойшлуулсан. Төсвийн орлогоо 106 тэрбумын зөрүүтэй оруулж ирж, тайлбарлаж чадаагүй.

Төсвийн тодотгол хийх хамгийн том үндэслэлээ метро барих асуудлууд болон сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхтэй холбоотой зардлууд шаардлагатайгаас хэмээн тайлбарлажээ.

-Том тоог ингэж хөдөлгөнө-

Батлагдсан төсөвт: Нийслэлийн 2024 оны нийт төсвийн орлогыг 2.9 их наяд төгрөг. Хотын төсвийн зарлагыг 1.9 их наяд. Үүнээс урсгал зардалд 847 тэрбум, хөрөнгийн зардалд 978 тэрбум, зээлийн эргэн төлөлтөд 85 тэрбум гэж баталсан.

Тодотголоор: Нийслэлийн төсвийн орлогыг 3.1 их наяд төгрөг. Хотын төсвийн зарлага 2.2 их наяд. Үүнээс урсгал зардалд 861 тэрбум, хөрөнгийн зардалд 1.3 их наяд, зээлийн эргэн төлөлт 85 тэрбум хэвээр гэж тусгаж оруулж иржээ.

Татварын орлого: Газрын дуудлага худалдааны орлогыг 22 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцоолж, төсвийн төсөлд тусгажээ.

Татварын бус орлого: 174.5 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тусгаж. Ингэхдээ, Автозам ашигласны орлогыг 1 тэрбумаар, “Нийслэлийн нийтийн тээврийн сан”-гийн эх үүсвэрийг 24.1 тэрбумаар, татварын өргөтгөсөн бааз суурийг ашигласан хүү, торгуулийн орлогыг 150.0 тэрбумаар, ТЦА-ны төлөвлөгөөг 7.5 тэрбумаар, цэргийн дүйцүүлэх албаны мөнгөн торгуулийг 3 тэрбумаар гэж тус тус тооцжээ.

Нэгдсэн төсвийн эх үүсвэрийг 371.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр, дүүргүүдийн төсвийн орлогын батлагдсан 2 их наядын төлөвлөгөөг хэвээр байлгаж төслөө боловсруулжээ.

-Метроны зөвлөх үйлчилгээг 54.6 тэрбум төгрөгөөр авна-

2024 оны төсөвт метроны ТЭЗҮ-ийг боловсруулж, бэлтгэл ажлыг хангахад 180 тэрбум төгрөг төсөвлөжээ. Мөн Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага буюу ЖАЙКА-ийн хийж байсан урьдчилсан ТЭЗҮ-д тулгуурлан тендер зарлахаар болсон. Энэ жилийн хувьд бүтээн байгуулалтад 333 тэрбум төгрөгийг төсөвлөсөн бөгөөд мөн гүйцэтгэлээр нь санхүүжүүлэх юм.

Энэ хүрээнд зөвлөх үйлчилгээнд 54.6 тэрбум төгрөгийг гүйцэтгэлээр нь санхүүжүүлэхээр төсвийн тодотголд тусгаад буй.

-Газар чөлөөлж сургууль, цэцэрлэг барихад

2024 оны төсөвт сургууль, цэцэрлэгтэй холбоотой 55 төсөл, арга хэмжээнд 122.7 тэрбум төгрөгийг төсөвлөсөн байсан бол “Төсвийн тодотгол”-оор нэмж сургууль цэцэрлэгийн барилга байгууламж болон их засварын 11 ажлыг оруулахаар төлөвлөжээ.

Мөн хүн амын нягтаршил ихтэй 5 байршилд сургууль, цэцэрлэгийн барилгын газар чөлөөлөлтийг хийхээр төлөвлөж, холбогдох компани байгууллагуудтай зөвшилцөлд хүрсэн ба цаашид 11 байршилд нэмж газар чөлөөлөхөөр төсөвт суулгахаар төлөвлөж ажиллаж байгаа аж.

Баянзүрх дүүргийн 26, 36 дугаар хороо, Хан-Уул дүүргийн 18 дугаар хорооны “Хан хиллс” хотхон,  Баянгол дүүргийн “Голден парк” хотхон, “Материал импекс” орчимд хувийн хэвшлүүдтэй тохиролцож, газар чөлөөлсөн учраас улсын сургууль, цэцэрлэг барих хөрөнгийг төсөвт тусгажээ.

-Явган хүний замыг сайжруулж, байгалийн чулуугаар хийхэд 45.6 тэрбумыг зарцуулна-

Дотоодын чулуун хийцлэлийн аж ахуйн нэгжүүдийг дэмжих ажлыг бодлогын хүрээнд явган хүний замыг шинэчилж, сайжруулах нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж, гүйцэтгүүлэхээр 45.6 тэрбум төгрөгийг төсөвлөжээ.

Мөн Монголын бурхан шашны төв Гандантэгчилэн хийдийн сургуулийн барилгын өргөтгөлийн ажилд 5 тэрбум төгрөг, тусгай хэрэгцээт 29 дүгээр сургууль, дотуур байрны их засварын ажил 4.8 тэрбум төгрөг.

Харин Урт цагааны гудамж болон 32-ын тойргийн бүс орчимд нийтийн эзэмшлийн тохижилт, ногоон байгууламжийг бий болгох хүрээнд нийт 60.7 тэрбумыг төсөвлөж. Мөн газар чөлөөлөлт, нөхөх олговрын зардалд нийт 50 тэрбум төгрөг төсөвлөсөн байна.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-02-23 10:55

Монголын бурхан шашны төв Гандантэгчилэн хийдийн сургуулийн барилгын өргөтгөлийн ажилд 5 тэрбум төгрөг genuu ene odoo boliochee, tur shashin tus#aa baih estoi biz dee baga tenegtgeechee

Zochin
Zochin
2024-02-23 23:01

Anhnaasaa l huvdaa gazar sav muruuduj garj irsen hentiin ork. Henii umch bulaaj huvdaa zavshihyg harah l uldlee.

Зочин
Зочин
2024-02-24 00:52

Хувийн садар самууны асуудлаа цэгцэлж чадахгуй донтон хот удирдах уу.

Зочин
Зочин
2024-02-24 13:30

Amjilt hvsie

Гүйлт
Гүйлт
2024-02-24 14:25

Зүгээр л зөв гэсэн хий

Baadai
Baadai
2024-02-24 20:37

Энэ Нямбаатар,хуучин хотын дарга Сумьяагийн өрөөсөн гут�##� ????,, чанарын ер ялгаагүй гэтэл хотын дарга болчихдог???? үнэхээр суудлаа хоорондоо солилцоод сурчихсан Ардын Намын авьяаслаг жүжигчин, найруулагч, �##�и�##�агч ????шүгэл үлээгч ????төлгөн гөлөгнүүд????????
Цаг хугацаа харуулах байх ????????

Иргэн
Иргэн
2024-02-28 18:08
Reply to  Baadai

Тиймээ хө. Цаг хугацаа харуулаад өгнө. Ажил хийж буй хүнд �##�даа ч гардаг. Ажил хийхгүй амар суув�##� �##�даа гарахгүй л дээ.

Нянбактер
Нянбактер
2024-02-25 11:01
Reply to  Baadai

Суумкаагын б�##�гыг дарах х�##�аас нэг нөхөр шүү дээ

Зочин
Зочин
2024-02-24 20:53

Болуутаа гэнээ. Бичгийн соёл мэдэхгүй дампуу сайт вэ яасан.

Зочин
Зочин
2024-02-24 20:57

Болуутаа гэнээ. Бичгийн соёл мэдэхгүй дампуу сайт вэ яасан.

Sukh
Sukh
2024-02-25 14:06

Ene novsh huuli, tusuv but zuild nemelt uurchlult hiine geed bodchijee! Yasan ih byar amtagdaj bnaa novshid

Зочин
Зочин
2024-02-25 14:47

Богино бодолтой, ухаан нь хүрэхгүй хүмүүс нэг ийм эргэж буцсан ажил их хийнэ дээ

Зочин
Зочин
2024-02-25 17:03

Энэ коммунист Төлөг �######�аасай хэт Шун�##�тай хүн

Hmhmhm
Hmhmhm
2024-02-25 17:21

Хм буухаасаа өмнө жа�##� идэх мөнгөө хийж байх шив дээ????

Зочин
Зочин
2024-02-25 22:49

Хөөё чи одоо боль болоо юм бишүү

Зочин
Зочин
2024-02-26 16:57

Zugeet bg yavgan huni zamaa huulaal dahail zam tavidag tgeed nuguu huuchin zamaa uur gazar tavail mungu iim yum gj yu bhv de

Зочин
Зочин
2024-02-27 07:50

Хэрэгтэй бол хэдэн удаа ч тодотгосон яадаг юм бэ. Хууль бус зүйлтэй тэмцэж буй субъекттэй тэмцэх нь өөрөө ноо шүү.

Зочин
Зочин
2024-02-28 11:07

Битгий хуц л�##�раа

Зочин Ж
Зочин Ж
2024-02-28 13:08

Явган замыг хуулах шаардлагагүй шинээр нэмж хийгээч хэмнэлтийн зарчмыг баримт�##�аач !!!!!!!!!!. Зээлээр Улс орон явж байгааг ойлгодоггүй юмуу ?!!!

Холбоотой мэдээ

Back to top button