УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Хотын даргад М.Найданхүү, Ж.Энхжаргалан нар зөвлөнө

Нийслэлийн Засаг даргын Шинжлэх ухаан, технологи, инновац хариуцсан зөвлөхөөр Мижигдоржийн Найданхүүг, Нийгмийн хөгжил, бүтээн байгуулалтын бодлого хариуцсан зөвлөхөөр Жадамбын Энхжаргаланг томилжээ.

Нийслэлийн Засаг даргын Шинжлэх ухаан, технологи, инновац хариуцсан зөвлөх М.Найданхүү нь

1987 онд нийслэлийн 12-р дунд сургууль, 1996 онд Румын улсын Бухарест хотын УАААШУИС-ийг Зоо-инжинeр, cтатистикч, 2010 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгсөж, 2014 онд Норвегийн АШУИС-д Докторын зэрэг хамгаалсан. Ажлын туршлагын тухайд 1996-2002 онд ХААИС-д багшилж, 2002-2024 онд Норвегийн АШУИС-д эрдэм шинжилгээний ажилтан, докторантур, судлаачаар, 2019 онд БСШУС-ын яамны сайдын зөвлөхөөр тус тус ажиллаж байсан. Тэрбээр англи, румын, орос, норвеги хэлтэй.

Харин Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжил, бүтээн байгуулалтын бодлого хариуцсан зөвлөх Ж.Энхжаргалан нь 2001 онд нийслэлийн 23-р дунд сургууль, 2006 онд Компьютер техник, менежментийн сургуулийг мэдээллийн системийн менежмент мэргэжлээр төгссөн. Ажлын туршлагын тухайд 2005-2006 онд "М-Си-Эс Электроникс" ХХК маркетингийн ажилтан, 2006-2007 онд "Ivanhoe Mines” компанид IT мэргэжилтэн, 2009-2023 онд “Би ар би” ХХК-д гүйцэтгэх захирал, 2019-2023 онд “Шинэ Улаанбаатар баруун терминал” төслийн удирдагдагчаар тус тус ажилласан бөгөөд англи, орос хэлтэй юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэд
Иргэд
2 сар 23, 2024 10:33

Ийм хүмүүс хотын ажлыг зөвлөдөггүй юм. Хайран ц�##�ин. МАН Хотыг ч хог новшоор дүүргэж байна даа. Сонгуулийн дараа нэг мөсөн цэвэрлэж Улаанчулуутын хогонд ачуулахаас.

зочин
зочин
2 сар 23, 2024 12:41

улаанбаатар хотын нийгмийн хөгжил, бүтээн байгуул�##�тын бодлого ч урагшлахгүй нь дээ, ямар ш�##�гуур хангасан юм бол доо, хөгжлийн банкны зээл, мөнгө идсэн,хар тамхи, мурийтай тоглоомонд донтсон нь сайн үзүүлэлт үү

Зочин
Зочин
2 сар 23, 2024 23:36

Хэ хэ

Холбоотой мэдээ

Back to top button