ДАТАГРАФИКДатаграфик АудитДатаграфик шилэн дансЭдийн засгийн мэдээ

Дата: Улаанбаатар төмөр зам хагас тэрбумаар МАШИН АВНА

Монгол Зөвлөлтийн хувь нийлүүлсэн нийгэмлэг Улаанбаатар төмөр зам 470 сая төгрөгөөр "Шуурхай үйлчилгээний автомашин худалдан авах" тендер зарласан байна.


Уг тендерийг хоёрдугаар сарын 08-ны өдөр Төрийн худалдан авах ажиллагааны газрын нээлттэй вэб сайтад байршуулж, гуравдугаар сарын 11-ний дотор сонгон шалгаруулна гэж тусгажээ.

Хагас тэрбум төгрөгөөр зарлаад буй тэдний тендерийн урилгаас анхаарал татаж буй мэдээллүүдийг дурдвал, тус машин нь шинэ улсын бүртгэлийн дугаар аваагүй байх, автомат машин байх бөгөөд зургаан шатлалтай байх ёстойг шалгууртаа тусгажээ. Цаашлаад зүүн талдаа буюу зөв талдаа хүрдтэй байх, хөдөлгүүрийн багтаамж нь "4.0L V6" байх, 500 кг-аас дээш даацтай байх, 3000-3500 кг жинтэй, 100 км замд 15 литрээс бага иддэг, суудлын тоо таваас доошгүй, 110 литрээс их хэмжээний түлшний савтай байх зэргийг онцгойлжээ. Харин дагалдах хэрэгслийн тухайд андройд хөгжим, смарт түлхүүр, халдаг суудал, 360 камер, запаас дугуй, өвлийн дугуй, өргөгч, дугуйн дорцов, түлхүүр багаж, бусад дагалдах хэрэгсэлтэй байхыг шаарджээ.



Тэгвэл Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхий хорооны 2021 оны ээлжит хуралдаанаар замын даргын томилгоог хэлэлцсэн байдаг. Ерөнхий хорооны хуралдаанаас Монгол Улсын Засгийн газрын санал болгосон Х.Хэрлэнг УБТЗ-ын даргаар томилсон байдаг. Тэрбээр өнгөрсөн онд 10 тэрбумын хэрэгт холбогдсон ч намжиж, хэрхсэн нь тодорхойгүй өнгөрсөн байдаг.

-Х.Хэрлэн гэж хэн бэ-

  • Х.Хэрлэн нь 1967 онд Хэнтий аймагт төрсөн.
  • 1985-1991 онд Политехникийн Дээд сургуулийг барилгын инженер мэргэжлээр  
  • 1999-2001 онд МУИС-ийн  ХЗДС-ийг Эрх зүйч мэргэжлээр тус тус суралцаж төгссөн. Техникийн Ухааны магистр зэрэгтэй.
  • 1991-1992 онд Барилгын зургийн институтэд Зургийн техникч
  • 1995-1999 онд “Үлэмж” ХХК-ийн Дэд захирал
  • 2000-2006 онд АМХЭГ-ын Геологи Уул Уурхайн Кадастрын албаны дарга
  • 2006-2007 онд Үйлдвэр Худалдааны Яамны Хөнгөн үйлдвэрийн газрын Орлогч дарга
  • 2008-2010 онд  “Эйч ти эм” ХХК-ийн Захирал
  • 2010-2012 онд ТӨХ-ны Төрийн өмчийн удирдлага, хувьчлалын газрын дарга 
  • 2012-2016 онд “Эйч ти эм” ХХК-ийн Захирал
  • 2016-2017 оны “Монголын Төмөр Зам”  ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал
  • 2017-2021 онд  Ашигт малтмал газрын тосны газрын даргаар тус тус ажиллаж байжээ. 
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-02-23 19:26

Tusviin mungu uildaggyi ee gej.

Зочин
Зочин
2024-02-23 22:17
Reply to  Зочин

Төсвийн мөнгө био ээ

Zochin
Zochin
2024-02-24 11:42

Lexus600 avah n dee hahaha

Холбоотой мэдээ

Back to top button