Нийгэм мэдээ

З.Батбаяр: "Оюутолгой" компанид 700 сая төгрөгийн торгууль ногдуулсан

Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас Сэлбэ голын халиа тошин болон бусад асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Усны газрын дарга З.Батбаяр нийслэлчүүдийг шар усны үерээс сэргийлэхийг анхааруулсны зэрэгцээ цэвэр усны ашиглалтад хүн бүр хяналт тавих ёстойг санууллаа.

Усны газрын дарга З.Батбаяр

Өнгөрсөн найман сард болсон усны үерээс үүдээд хөрсний усны түвшин нэмэгдсэн байсан. Үүний үр дүнд халиа тошингийн асуудал нэмэгдсэн байсан.

Өнгөрсөн оны долоон сараас хойш зургаан сарын хугацааг бодоход дэлхийн хэмжээнд ус судлалаар байж болох бүх төрлийн үер монголд болсон. Одоо мөн шар усны үер байна. Үүний дараа дөрвөн сараас хаврын гачиг үер болно. Иймд урьд урьдын асуудлуудаас хэд дахин илүү усны асуудалд анхаарал тавих үе ирж байна.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газар, Туул голын сав газрын захиргаад хамтран хоёрдугаар сард Улаанбаатар хотод ажиллаж байгаа машин угаалгын газруудын үйл ажиллагаатай танилцлаа. Улаанбаатар хотод 200 орчим авто машин угаалгын газар үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 65 орчим хувь нь төвлөрсөн шугамаас, 25 хувь нь гүний худгаас, 10 орчим хувь нь зөөврөөр усаа авч ашиглаж байна. Нийт угаалгын газрын 30 орчим хувь нь саарал усаа эргүүлэн ашиглах боломжийг бүрдүүлсэн байна.Улаанбаатар хотын авто угаалгын газрууд бүгд саарал усаа эргүүлж ашиглах нь зүйтэй талаар мэдээлэлтэй байгаагаас гадна хаягдал усаа эргүүлэн ашиглах арга хэмжээ авч ашиглаж байна. Мөн автомат төхөөрөмж суурилуулах нь машин угаалгах үнэ буурах, усаа хэмнэх, эргүүлэн ашиглах давуу талтай байгаа нь хяналт шалгалтын үр дүнгээр харагдлаа.

“Оюутолгой” -н уурхайн хаягдлын далангийн шүүрлийн асуудал байсан, Усны газраас шнжээч томилогдон ажиллаж, хохирлын хэмжээг тогтоосон.  Аюул учруулахаар биш ч гэсэн шүүрлээр гарсан ус нь стандартаас давсан тул 700 гаруй сая төгрөгийн торгууль ногдуулсан. “Оюутолгой” компани энэхүү торгуулийг төлсөн.

Бид тун аюултай нөхцөлд байдалтай байна. Бүтэн зургаан сарын турш монгол улсын хэмжээнд хаа сайгүй үерийн байдалтай байлаа. Барилга байшин барьж байгаа үйл ажиллагаанаас нөлөөлсөн халиа тошингийн байгалийн бус зохиомол үерүүд бий болж байна. Одоо дөрөвдүгээр сараас эхлээд шар усны үер дуусаад, цас хайлаад голуудын мөс унах үеэс эхлээд хаврын гачиг үе эхэлнэ. Түүний дараа зургаан сараас зуны үе эхлээд бороотой дахиад үертэй золгож болзошгүй. Иймд бид бүх үйл ажиллагаагаа үерээс хамгаалах, ард иргэдийн аюулгүй байдлыг хангуулах ёстой. Тиймээс олон жил ярьж байгаа хамгаалалтын бүстэйгээ холбож ажиллах хэрэгтэй байгаа юм" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button