Гадаад мэдээДЭЛХИЙ

Навальныйн ээжид албаныхан хүүгийнх нь цогцсыг харуулжээ

ОХУ-ын сөрөг хүчний удирдагч агсан Алексей Навальныйн ээж Людмила Навальная "Хүүгийнхээ цогцсыг харсан. Гэхдээ албаныхан Навальныйг нууцаар оршуулах зөвшөөрөл авахаар шахалт үзүүлж байна" хэмээжээ.

Навальная видео бичлэгээр мэдэгдэл хийхдээ цогцос хадгалах байранд очиж, нас барсны гэрчилгээнд гарын үсэг зурсан гэсэн юм. Хатагтай Навальнаяд үзүүлсэн эмнэлгийн дүгнэлт дээр жам ёсоор амьсгал хураасан гэж бичсэн байсан аж.

Хуулийн дагуу албаны хүмүүс цогцсыг гэр бүлд нь хүлээлгэн өгөх ёстой байдаг. Гэвч эрх баригчид айлган сүрдүүлж, цогцсыг нь хүлээлгэн өгөхөөс татгалзаж байна гэж Навальная хэлжээ. Тэрбээр албаны хүмүүс талийгаачийг оршуулах газар, цаг, арга хэлбэрийг гэр бүлийнх нь оролцоогүй шийдэж байна гэсэн юм.

Навальная “Тэд нүд рүү минь хараад нууцаар оршуулах ёслол үйлдэхийг зөвшөөрөхгүй бол шарилыг нь яаж ч магадгүй шүү гэсэн. Цаг хугацаа миний талд биш байгаа шүү, цогцос илжирч эхэлж байна гэж надад мөрдөн байцаагчид хэлсэн” хэмээжээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button