УЛС ТӨР

Нийслэлийн төсвийн тодотголд Ж.Батбаясгалан эзгүй, 22 төлөөлөгч ирсэнгүй

НИТХ-ын зөвлөл өнгөрсөн лхагва гарагт /2024.02.21/ хуралдаж НИТХ-ын ээлжит бус 17 дугаар хуралдааныг өнөөдөр /2024.02.23/ хуралдуулахаар болсон. Энэ хуралдаанаар,

  • Агаар орчны бохирдлыг бууруулах чиглэлд нийслэлээс авч хэргжүүлж буй арга хэмжээ
  • Болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх чиглэлд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ
  • 2024 оны нийслэлийн төсөвт өөрчлөлт оруулах нэгдүгээр хэлэлцүүлэг
  • Машин цагийн зардлын тариф шинэчлэн батлах зэрэг дөрвөн асуудлыг хэлэлцэх юм.

Тэгвэл Нийслэлийн төсөвт тодотгол хийх чухал хуралданд НИТХ-ын дарга Ж.Батбаясгалан эзгүй, гадаадад яаралтай томилолтоор явжээ. Иймд түүнийг нийслэлийн хурлын төлөөлөгч, хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр орлож байна.

Мөн өнөөдрийн ээлжит бус хуралдаанд нийт 45 төлөөлөгч ирэх ёстойгоос 23 төлөөлөгч л иржээ. Гэсэн ч хуралдааны ирц 50-аас дээш хувийг хангаж байгаа учир дээрх асуудлуудыг хуулийн дагуу хэлэлцэх юм.

Нийслэлийн төсвийн тодотголын хоёрдугаар хэлэлцүүлгийг энэ сарын 28-нд товложээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-02-23 13:13

Миеэгийн фракц миегнэж эхлэвүү дээ ?

Эрлэгийн элч
Эрлэгийн элч
2024-02-23 16:02

Энэ Батбаясг�##�ан гэж бадамжунайгын суганы үс бандийг байранд нь тавиачээ

Зочин
Зочин
2024-02-23 16:11

Хотын чух�##� ажлыг үл тоогсод дуусах хугацаагаа хүлээгээд хоолны савнууд юуч хийсэнгүй хайран 4н жилийг үдлээ

Хүн чанар
Хүн чанар
2024-02-24 12:13

Батб

Холбоотой мэдээ

Back to top button