Гадаад мэдээДЭЛХИЙолон улсын харилцаа

АНУ ОХУ-тай холбоо бүхий 500 объектод хориг тавина

АНУ Украины дайн эхлээд хоёр жил өнгөрч байгаатай холбогдуулан ОХУ-тай холбоо бүхий 500 объектод хориг тавина гэж тус улсын Сангийн сайдын орлогч Уолли Адейемо хэлсэн байна.

Бусад улс орнуудтай хамтран хэрэгжүүлэх энэ хориг нь ОХУ-ын цэргийн аж үйлдвэрлэл, хүссэн барааг нь нийлүүлдэг гуравдагч орнуудын компаниудыг онилно гэж Адейемо мэдэгджээ.

ОХУ-ын эсрэг шинэ хориг тавихаас гадна АНУ нь Украинд илгээх тусламжийг батлахаар ажиллаж байгаа юм. Мэргэжилтнүүд тусламж илгээх нь хориг тавьснаас илүү ач холбогдолтой гэдгийг онцолсон байна.

Адейемо “Хоригийн арга хэмжээ болон экспортын хяналт тавих нь ОХУ-ыг удаашруулж, Украины дайнд байлдахад нь хүндрэл учруулна. Гэхдээ эцсийн эцэст Украины довтолгоог хурдасган, өөрсдийгөө хамгаалах хүчин чадлаар нь хангахын тулд Конгресс арга хэмжээ авч шаардлагатай зэвсэг нийлүүлэх хэрэгтэй байна” гэсэн юм.

Мөн АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх асан Петр Харрел “Украинд цэргийн тусламж үзүүлэхийн тулд Конгресс арга хэмжээ авах нь хоригтой харьцуулахад дайны фронт дээр илүү ач холбогдолтой” хэмээжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зөв шүү
зөв шүү
2024-02-23 15:13

ХОРИГ Ч ТАВЬ, ЗЭВСЭГЭЭР Ч ТУСАЛ ану- АА

Дорж Зочин
Дорж Зочин
2024-02-25 15:51
Reply to  зөв шүү

АНУ яаж ч хичээгээд ОХУ Путинг дийлж чадахаа больсон.

Холбоотой мэдээ

Back to top button