АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Навальныйн эхнэр, охинтой уулзжээ

ОХУ-ын сөрөг хүчний удирдагч асан Алексей Навальный өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт /2023.02.16/ хоригдож байсан шорондоо амь үрэгдсэн. Түүний шарилыг албан тушаалтнууд гэр бүлд нь хүлээлгэн өгөхгүй байгаа гэгдэж буй.
Пүрэв гарагт /2024.02.22/ Навальный агсны эхнэр Юлия Навальная болон охин Даша Навальная хоёр АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдентай Сан Франциско хотноо уулзсан байна.
Цагаан ордон тус уулзалтын талаар мэдэгдэл гаргахдаа “Ерөнхийлөгч Алексей Навальныйн ер бусын эр зориг, авлигатай тэмцэн хууль хүн болгонд үйлчилдэг эрх чөлөөтэй, ардчилсан ОХУ-ын төлөө тэмцсэн ажлыг нь биширч буйгаа илэрхийлсэн” хэмээжээ.
Байден “X” дээр нийтлэл оруулахдаа “Өнөөдөр би эмгэнэл илэрхийлэхээр Алексейн Навальныйн гэр бүл болох Юлия болон Даша Навальная нартай уулзлаа. Алексейн эр зориг Юлия, Даша болон ОХУ даяар ардчилал, хүний эрхийн төлөө тэмцэж буй тоо томшгүй ард түмнээр дамжин үргэлжилнэ” гэсэн юм.
Эх сурвалж: The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
эхнэр хүүхдийг нь АНУ-ын харъяат болгож тэтгэлэг өгч амвдруулах хэрэгтэй.бас хамга�##��##�тад байлгах нь зүйтэй юмдаа АНУ
Өөрсдөө �##�дчихаад сайхан жүжиг шаах юм аа
Яаж ч тэлчигнээд ЭХ ОРНООС ӨӨР НАНДИН ЮМ БАЙХГҮЙ ДЭЭ!! АНУ- энэ нэг босоо ороолонгоор туг тахиад л нирваан дүрийг үзүүлж үлдэв.Эхнэр охин хүний нутаг гүний хошуунд юугаа хийж бүдрэнэ!!
Өвгөн эхнэр. Охин 2 г нь тэврэх гэж дууджээ оо старик
Хэдэн удаа бавсан болоо.
Ленин шиг ажил хийлгэх сонирхол байсан юм шиг байна