НийгмийнНИЙГЭМНийгэм мэдээ

Хотын дарга "Суруга Монгол"-ын хэрэгт Д.Гантулгыг оролцоотой гэв

Өнөөдөр /2024.02.23/ НИТХ-ын ээлжит бус 17 дугаар хуралдаанаар нийслэлийн 2024 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна.

Энэ үеэр Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгч Д.Гантулга Дүнжингарав захын баруун урд уулзварт энэ сарын 23-24-нд шилжих шөнө болсон осолд, эмгэнэл илэрхийлсэнгүй гэж Хотын даргыг зэмлэв.

Тэрбээр, "Аймшигтай осол боллоо. Тухайн үед ажлаар гадаадад явж байсан. Ойлгож байна. Гол нь эмгэнэл илэрхийлдэг соёл хэрэгтэй байна" хэмээлээ.

Хотын дарга Х.Нямбаатар түүний хариуд "НЗДТГ-аас энэ асуудалтай холбоотойгоор эмгэнэл илэрхийлсэн. Хоёрдугаарт хор хохирлыг бууруулах хөрөнгийг нийслэлээс гаргаад ажиллаж байгаа. Бид орон байрыг нь засварлахаар дүгнэлт хүлээж байна.

Д.Гантулга төлөөлөгч олон удаа улстөржсөн үйлдлүүд гаргаж байгаад нь би хариу үйлдэл үзүүлээгүй. Нэг зүйлийг танд сануулж хэлье. Таныг "Суруга Монгол"-д ажиллаж байхад "Суруга Монгол"-ын өвгөнийг Гансүх та нарын бүлэглэл зочид буудалд нь оруулж, бүх газрыг нь булааж авсан. Өөрөөр хэлбэл энэ цаг үеэс хойш гадаадын тэр дундаа Япон Улсын хөрөнгө оруулагчид хамгийн аймшигтай улсаар тооцож, энэ асуудал парламентын түвшинд яригдаж байгаа шүү. Айлчлалын үеэр парламентын түвшинд "танай улс албан ёсоор тайлбар хий" гэсэн. Далан хэдэн настай өвгөний өрөөнд нь хар тамхи тавьж, араас нь цагдаа оруулж эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан. Одоогийн "Суруга Монгол" орчмын газрыг булааж авахад та тухайн компанид ажиллаж байсан гэдэг бодитой мэдээлэл байгаа. Түүний ар гэрээс уучлал гуйх ёстой хүн шүү. Өнөөдөр ингээд нэг их ариун цагаан хүн" гэлээ.

Нийслэлийн ИТХ-ын Төлөөлөгч Д.Гантулга "Засаг дарга та Хуул зүйн сайд байсан хүн. Ингэж гүтгэж болохгүй. Компанид ажиллаж байхдаа юун хүнтэй нийлээд гэж. Одоо бодоход эзэн нь тодорхой болж байгаа юм байна л даа. Японы хөрөнгө оруулагчид, "Суруга Монгол"-ын газартай холбоотой, оролцоотой бол буруугаа 100 хувь хүлээнэ. Эмгэнэл илэрхийлэх соёл, улстөрийн зориг алга танд" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-02-23 17:13

ХҮН НАМЫНН ЗАЛЬТАЙ ХУЛГАЙЧУУД �######�ААД ӨГӨӨЧ ЭЭ БИТГИЙ АРД ТҮМНИЙ ТОЛГОЙ ЭРГҮҮЛЭЭД БАЙ

Зочин
Зочин
2024-02-23 17:29

Гантулга та өөрөө "өөртөө эмгэнэл илэрхийлэх соёл" эзэмших хэрэгтэй болж дээ ! Гүтгэлээ гэж гүрийгээд нэмэргүй, чацга Гансүх та хоёрын хийсэн хэрэг ш дээ !

Зочин
Зочин
2024-02-23 17:33

Аймшигтай юм . Гэмгүй хүн хохироосон этгээд нар ард олны төлөөлөл болох гэж лээ

Zochin
Zochin
2024-02-23 17:44

Emgenel ch yahav hohirson humuus n bairiig saikhan zasaad ogchvol

Зочин
Зочин
2024-02-23 18:01

Гантулга худгайч бусдын харыг гайхаад өөрөө баасандаа унажээ ийм хогнууд сонгуульд дэвшихүү

Иргэн
Иргэн
2024-02-23 18:25

Энэ Гантулга УИХд гарахыг их санаархаад байгаа .Энэ хүнийг Наранбаатартай нь Доржхандтай нь бүүр ХҮНамтай нь бүгдийг төр улсын ажил �##�банаас �######�ууллаа олон түмэн минь Эрлийз хурлийз луйварчин шаарууд байна

Зочин
Зочин
2024-02-23 18:42

Наад луйварчиндаа эрүү үүсгээд татаачээ Няаамкааа

Зочин
Зочин
2024-02-23 19:18

НИТ гэж хуулийн цоорхой ашигласан үе үеийн луйварчдын амьдрах орон зай.Устгав�##� таарна.

Зочин
Зочин
2024-02-23 19:54

Артай, Бяртай, Аагтай Нямка

Zochin
Zochin
2024-02-23 23:03

Heniih ch bai, duugui ajlaa hii teneg pop. Irgedyg taltsuulj ashig oldog hogyn savni ueluud

Зочин
Зочин
2024-02-24 10:06

За иргэдээ нөгөө МАН-ын захи�##�гаар ажилладаг Доржханд гэх х�##�тар дуракын ХҮН нам чинь бас л жинхэнэ луйварчид л байна шүү дээ. Энэ Гантулга гэх нөхөр чинь жинхэнэ архаг ужгирсан луйварчин мөн юм байна.

Дорж
Дорж
2024-02-24 10:50

Чацга Гансүхийн зохиолоор Жонхуугийн шүүгч нар Энхсайханыг яллахад Гантулгын Гэрэгэ компаниар 55 сая төгрөгийн илүү үнээр машин авсан бна гэж дүгнэлт гаргуулж 4 жилийн ял өгүүлж байсан, гансүх-жонхуу-бэлтрэг энхболд нарын Мафи ийн гишүүн бна ш тээ энэ Гантулга чин худлаа шударга царайлсан.

Хүн чанар
Хүн чанар
2024-02-24 12:00

Ингэж хэлж болохгүй би шудрага хүн гэдэг үнэн худ�##�ыг цаг хугацаа шүүнэ хууль араас чинь нэхэж яваа бүү март юм өөр болж байна гантулагаа нэр хугарахаар яс хугар гэж

Зочин
Зочин
2024-02-24 13:13

Хүн намын барамнууд чинь бас з�##�ьтай нохойнууд юмаа энэ Гантулга тэр Доржханджав гуай нар

Зочин
Зочин
2024-02-25 11:54

Хүн намын бас нэг лидр нь намаа намначлаа эхлээд Доржханд Мөнхсоёл бсз одоо Гантулга авилга гээд хөвөрч өглөө

Зочин
Зочин
2024-02-25 22:39

Ха ха новшнуудын тар нь танигдаад

Холбоотой мэдээ

Back to top button