Гадаад мэдээДЭЛХИЙТехнологи

АНУ-ын сар дээрх хөлөг хажуулдаж унажээ

АНУ-д үйл ажиллагаа явуулдаг “Intuitive Machines” нэртэй компани “Odysseus” хөлгөө сарын гадаргуу дээр пүрэв гарагт /2024.02.22/ амжилттай газардуулсан. Энэ нь 1972 оноос хойш Америк хөлөг сар дээр газардсан мөн хувийн компанийн бүтээсэн хөлөг сар дээр газардсан анхны тохиолдол юм.

“Intuitive Machines” компани баасан гарагт /2024.02.23/ мэдэгдэл хийхдээ “Odysseus” хөлөг хажуулдаж унасан, гэхдээ ажиллагаа нь хэвийн байгаа гэсэн байна. Тус компанийн захирал Стивен Алтемус хөлөг нь тэгш бус гадаргуу дээр таарч, хажуулдан унасан гэжээ.

Хажуулдаж унасан нь тийм ч таатай нөхцөл биш ч судалгаа явуулах зорилготой зургаан багажийн тав нь ажиллагаатай байгаа нь сайн хэрэг гэж Алтемус хэлэв.

Гэвч хажуулдаж унасан талд хоёр антенна байгаа тул хөлөгтэй харилцаа тогтооход тодорхой хэмжээнд хүндрэл тулгарч магадгүй юм. Мөн “Odysseus” хөлгийг дээр байрлалтай нарны хавтан ажиллаж байгаа эсэх нь тодорхойгүй байна.

Гэхдээ хөлгийн хажуу талд байрлуулсан хоёрдогч нарны хавтан ажиллагаатай ба “Odysseus”-ийн зай хураагуур бүрэн цэнэглэгджээ. “Intuitive Machines” компанийн хувьцааны ханш пүрэв гарагт нэмэгдсэн ч баасанд хөлөг хажуулдсан гэдгийг мэдэгдсэний дараа 30 хувиар унасан юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button