Танд хэрэгтэй

Танилц: Гуравдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв

Гуравдугаар сарын цаг агаарын урьдчилсан төлөв байдал

Баруун аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Баян–Өлгий, Ховдын нутаг, Увс, Завхан, Говь–Алтайн баруун хэсгээр ОЖД–аас дулаан, Говь–Алтайн зүүн өмнөд, Баянхонгорын ихэнх хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна. Хур тунадас Баян–Өлгийн нутаг, Ховдын ихэнх, Говь–Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр ОЖД–ийн орчим, бусад нутгаар дунджаас ахиу орох төлөвтэй байна.

Сарын эхээр хүйтний эрч суларч, ОЖД–аас 1–3ºС–аар дулаан байна. Цаашдаа нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн үе болон хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн, мөн гуравдугаар арав хоногийн сүүлч үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас 3–5ºС–аар дулаан байх бол нэг болон хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ОЖД–аас 1–3ºС–аар хүйтэн байх төлөвтэй байна.

Хур тунадасны хувьд нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар цас орж, салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 18–20 м/с хүрч ширүүсэн цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байна.

Төвийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур Өвөрхангайн нутаг, Архангай, Төв аймгийн өмнөд хэсгээр ОЖД–аас хүйтэн, бусад нутгаар дунджийн орчим, хур тунадас ихэнх нутгаар ОЖД–аас ахиу байх төлөвтэй байна.

Сарын эхээр нутгийн баруун хэсгээр хүйтний эрч суларч, өдөрдөө бага зэрэг дулаарна. Цаашдаа хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас 1–5ºС–аар дулаан байх бол нэг болон хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ОЖД–аас 3–5ºС–аар хүйтэн байх төлөвтэй байна.

Хур тунадасны хувьд нэгдүгээр арав хоногийн дунд үеэр нутгийн хойд хэсгээр, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд ихэнх нутгаар цас орж, салхи зарим газраар 12–14 м/с, зарим үед түр зуур 16–18 м/с хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурч болзошгүй байна.

Зүүн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас хүйтэн, хур тунадас ахиу байх төлөвтэй. Нэгдүгээр арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүлч үеүдэд иэхнх нутгаар ОЖД–аас 1–4ºС–аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн эхэн болон сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд үеүдэд ОЖД–аас 3–6ºС–аар хүйтэн байх төлөвтэй байна.

Хур тунадасны хувьд сарын эхээр нутгийн зүүн хэсгээр цас орно. Цаашдаа нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүлч үеүдэд цас орж, салхи зарим газраар 14–16 м/с, зарим үед түр зуур 16–18 м/с хүрч цасан шуурга шуурч болзошгүй байна.

Говийн аймгуудын нутгаар. Энэ сард агаарын дундаж температур нийт нутгаар ОЖД–аас хүйтэн, хур тунадас ахиу байх төлөвтэй байна. Сарын эхээр ихэнх нутгаар хүйтний эрч суларч өдөртөө дулаарна. Цаашдаа нэгдүгээр арав хоногийн сүүлч болон гуравдугаар арав хоногийн сүүлчээр ОЖД–аас бага зэрэг дулаан, харин гуравдугаар арав хоногийн эхээр ихэнх нутгаар ОЖД–аас 3–5ºС–аар дулаан байх бол нэгдүгээр арав хоногийн дунд болон сүүлч, хоёр болон гуравдугаар арав хоногийн хоногийн дунд үеүдэд ихэнх нутгаар ОЖД–аас 3–6ºС–аар хүйтэн байх төлөвтэй байна.

Хур тунадасны хувьд хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд үеээр ихэнх нутгаар цас орж, салхи зарим газраар 14–16 м/с, зарим үед 18–20 м/с хүрч ширүүсэн, цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button