УЛС ТӨРУлс төрийн мэдээУлс төрийн халуун сэдэв

Х.Нямбаатарын “Төв цэнгэлдэх”-ийн газрын наймааны үг Т.Нямдаваа, Б.Чойжилсүрэн нарыг чиглэнэ

Баасан гарагт /2024.02.23/-нд Хотын дарга Х.Нямбаатар “Төв цэнгэлдэх хүрээлэн 388га газартай байсан. Хувьчилж авсан этгээд 300га нь ойр дотны хүмүүстээ зараад идчихсэн. Тэр газрыг зарсан мөнгөнөөс нэг ч төгрөг төсөвт орж ирээгүй. Эсрэгээрээ, жил бүр нийслэлээс засвар үйлчилгээ хийсэн мөнгөн дээр нэг ч хувь нэмэрлээгүй” хэмээсэн юм.

Тэгвэл уг цэнгэлдэх хүрээлэнгийн 51 хувийг "Төв цэнгэлдэх хүрээлэн" ХХК эзэмшээд 20 орчим жил болж байна. Хувьчлах үйл явц 1993 онд болсон. Тухайн үед нийслэлийн Өмч хувьчлалын комиссын шийдвэр гарч, 49 хувийг нь хувь хүнд шилжүүлж, 51 хувийг нь улсын мэдэлд үлдээжээ. Гэтэл НИТХ хууль бус тогтоол үйлдэж, хоёр хувийг нь Ж.Жанцан гэх иргэнд зарсан байна. Өдгөө эзэмшигч нь ах, дүү Т.Нямдаваа нар. Өөрөөр хэлбэл, ах Т.Нямдаваа нь Төв цэнгэлдэх хүрээлэнгийн 51 хувийг эзэмшдэг бол дүү Т.Нямдаваа нь тус компанийн гүйцэтгэх захирлаар ажилладаг аж. Гэхдээ наадам бүрээр төр засвар, арчилгааг нь хийдэг. Бусад үед болдог тоглолтын ашгийг нь ах, дүү Т.Нямдаваа нар хүртдэг шударга бус зүйл тогтоод удаж байна.

Уг нь Д.Сумъяабазар Хотын дарга байхдаа “Ийм луйвар байж болохгүй. Ажлын хэсэг байгуулж, шалгалт оруулах хэрэгтэй” гэж байсан ч, таг чиг. НЗДТГ-аас шүүхэд хандаж, маргалдана гэдэг ч чимээ сураггүй.

Хотын даргын хэлснээр Төв цэнгэлдэх орчмын газрын эзэмшигчид хэн бэ? гэдэг нь анхаарал татав.

Эхнийх нь,

“Том” Т.Нямдаваагийн хүү Н.Булганбаатарын “Мөнхсан” ХХК 2019 онд  961м2 газар авч, “MSN building” оффис барьжээ. 2021 онд дахиад 7995 м2 буюу 0.7 га газар авчээ.

Удаах нь,

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн үү. Тодруулбал, Б.Чойжилсүрэн эхлээд “Төв цэнгэлдэх хүрээлэн”-гийн талд түүний “Рапид харш” хороолол, баруун талд эхнэр Д.Энхгэрэлийнх нь “Наадам центр” худалдаа, үйлчилгээний барилга. Баруун урд талд нь 780 айлын “Цэнгэлдэх” хотхон сүндэрлэсэн.

Гурав дахь нь,

Төв цэнгэлдэхийн зүүн талд хотын дарга асан Ц.Батбаяр газар авч, “М Ойл”-д зарснаар “Глобал таун” хотхон сүндэрлэсэн гэдэг.

Цааш нь,

Мөн Даян аварга А.Сүхбат 600 ам.метр, 1.2 га газарт дуучин Д.Оюунтүлхүүр өмчлөх эрх авсан гэх мэдээлэл тухайн үед хөвөрч байв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт зургаан жил ажиллаж байна. Улс төрийн сэдвээс гадна шүлэг бичдэг. “Зүрхний хэлээр” яруу найргийн түүвэр хэвлүүлсэн. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-02-26 08:28

Бие биенийгээ хаацайлсан новшнууд

Зочин
Зочин
2024-02-26 09:40

тухайн үедээ арчаагүй царайлаад зарж дээ одоо шинэ цэнгэлдэх хүрээнлэнтэй болох хэрэгэй дээ

ЗОЧИН
ЗОЧИН
2024-02-26 10:13

НЯМДАВАА ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ГЭДЭГ ЧИНЬ ЦААГУУРАА МИЕЭ.ЭНХБОЛД БОЛООД ЯВЧИХНА БИЗ ДЭЭ, ТҮҮН РҮҮ ЧИГЛЭХЭЭС ӨӨР ХААГУУР ЧИГЛЭХ ВЭ

Иргэн
Иргэн
2024-02-26 10:57

Авилгын заг�##�майлсан эцэг МАН-ын сонгуулийн ээлжит шоу

зочин
зочин
2024-02-26 11:03

хулгайчуудаас хураан авч, нөхөн төлбөр төлүүлэх хэрэгтэй

Зочин
Зочин
2024-02-26 12:45

Яасан ханаж цаддаггүй бирдүүд бдгын энэ их юмын амсандаа аваад орох бишдээ ядахдаа хүүхэд багчууд тоглох газар үлдээвэл үлдэж бгаа р хүүхдүүдэд чинь буян болно доо

Зочин
Зочин
2024-02-26 14:14

МАН АН ын топ гэх өлөн хулгайчууд улс орныг самарч дуусгаж байгаа жишээ гэж

Холбоотой мэдээ

Back to top button