Амлалтаа биелүүлж, автобусны жолоочийн цалинг нэмэхгүй бол ажил хаяна
Өнгөрсөн онд Нийслэлийн нийтийн тээвэр парк шинэчлэлийг хоёр үе шаттай хийсэн. Эхний тендер нь будлиантсан бол хоёр дахь нээлттэй сонгон шалгаруулалт амжтилттай болж, манай хот 600 шинэ автобустай болсон.
Ийнхүү шинэчлэл хийхэд бас нэг асуудал үүссэн нь автобусны жолоочийн дутагдал байсан. Тийм ч учраас Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар "Нийтийн тээврийн автобусны жолооч нарын цалинг гурван сая төгрөг болгох, энэ салбараас тэтгэвэртээ гарахад тэтгэмж олгох, дүүргүүдийн хөдөлмөр халамжийн хэлтсээр ажил идэвхтэй хайж буй иргэдийг автобусын жолоочийн сургалтад үнэгүй хамруулж бэлтгэх" зэрэг ажлыг биелүүлэхийг холбогдох албаны хүмүүст үүрэг болгосон билээ.
Харин өнөөдөр ажлаа хийж буй автобусны жолооч нар ажлын нөхцөл байдал хүнд, цалин бага, ажлын цаг урт зэрэг асуудлуудаар шаардлага хүргүүлэхээр болж байна.
Тодруулбал, тэд өнөөдөр НЗДТГ, Нийслэлийн нийтийн тээврийн газар албан шаардлага хүргэнэ. Шаардлагын агуулгыг тодруулан асуухад "Транс бус" ХХК-ийн жолооч Э.Бат-Оршихтой "Улсын болон хувийн хэвшлийн компаниудад тэнгэр, газар шиг их ялгаа байдаг. Улсын нийтийн тээврийн компани ажлын найман цагтай бол хувийн компаниуд ээлжийн ажилтангүй тохиолдолд ганцаараа 14, 15 хоног ажиллах нь элбэг. Өглөөний таван цагаас гэрээсээ гараад 24 цагт гэртээ ордог. Бидэнд өдрийн хоолны 20 минут байдаг гэх мэтчилэн эдгээр ялгаатай байдлыг өөрчлөх хэрэгтэй.
Мөн одоогийн байдлаар нэг сая 700 мянган төгрөгийн цалин авдаг ч гар дээрээ нэг сая 100 мянган төгрөгийг хоёр хувааж авч байна. Үүрээр гараад, үдэш гэртээ ирээд, ганцаараа 15 хоног ажиллалаа гэхэд ийм л бага цалин авдаг. Цалин багатай ажлын цаг урт учраас өнөөдөр Монголд залуучууд автобусны жолоочоор ажиллахгүй байна. Бидний эдгээр асуудлыг шийдэж өгөхгүй бол цаашлаад тэмцлийн хурц хэлбэр лүү шилжих төлөвтэй байна" гэв.
Тэд шаардлагын хариуг биелүүлэхгүй бол ажил хаяж жагсаал хийж нэгдэх юм байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ene bichsen chini vnen bol 15 honogt 1.700.000t zalin abchiin boloo ym bichvv ta absan zalindaa datbar toljil taaran shvv dee ho Bas ene hotiin darga gej teneg gar hudalaa tom amlaad ondor zalin gezen tegeel ene heden jolooch nar tomrood baihgvi yu daa hoorhii gej manai neg jolooch hvrtel ajilaasaa garlaa abtobus barin zalin 3.500.000 gejiin geel huzaad yabsan odoo ajilgvi gertei zalin 3.500.000 bolhooron abtobus barin geel hebtej bain gesen yandaa hotiin dargaa
Зүгээр л 2 сая шахуу з�##�ингаа аваад явж байсан гэтэл баян л�##�рууд төриин нэр барь нуг�##�ж ц�##�ин өгнө гээдл шун�##�ын хөдлөглөөө цагдөө онцгой эмч сувлаг багш гээд ц�##�ин 1 сая авдагшдэээ шун�##�уудааа
Нөхдүүдийн ц�##�ин нэмэгдэнэ дагаад бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэнэ. Сүүлдээ ц�##�ин нэмэх сургаар айдас төрөх боллоо
Өө хөөрхий..хэрэггүй дэмий юм донгосоод мөрөөрөө байхгүй..тэртээ тэргүй одон жил бэлэн мөнгө авч гудраад л байгаа..хэн ч юу ч хэлэхгүй давраасан биз дээ..хамаг орлогыг нь хуу идчихээд.
3000000--төг--н ц�##�ин хийсэн ажилаас нь давсан өндөр ц�##�ин байна
Ажлаас нь х�##�ж д�##�имдуулсан шоучип