Уянгын халил нь хэтэрч, амьдралын хөрснөөс тасарсан АН-ын даргын сошиал попрол

Ардчилсан намын дарга Л.Гантөмөрийн сошиал дахь попрол хэрээс хэтэрё, шүүмжлэл дагуулав. Хамгийн сүүлд тэрбээр "Тэнгэрийн өнгөтэй дээл сонгоход ижийн минь хайр мэдрэгдэж, дүр нь тодорно" гэх агуулгатай зүйл бичжээ. Тэр төрсөн нутаг Увс яваагаа ийн илэрхийлсэн байна.
Улс нийтээрээ зудын аюулд нэрвэгдэж, малчид өвс тэжээл, хоол хүнсний гачигдалд хүрээд байгаа энэ хүндхэн нөхцөлтэй байхад тэр сонгуулийн дээлээ бэлдчихсэн яваа нь олны эгдүүцлийг хүргэсэн юм. Уянгын халил нь хэрээс хэтэрч, амьдралын хөрснөөс тасарчихсан попрол нь харин ч муухай харагдуулав.
Түүний АН-ын даргын суудал нэлээдгүй ганхсан. Солино, хална, өөрчилнө гэх зай завсар үлдсэнгүй. Тэр нь, ямартай ч сонгууль ахлуулж орох нь тодорхой болсон. Айхтар манлайлал үзүүлэхгүй, эрх мэдлээ ч туйлын овжноор ашиглахгүй, ерөнхийдөө МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн "хараат" болчихсон.
МАН-тай зэрэгцэн зогсох ийм том хүчнийг өнөө цагт удирдаж яваа хүн бол Л.Гантөмөр. АН доторх фракцууд МоАХ л биш бол ер нь гундуухан, сэтгэл дундуур байгаа ийм үед тэдний хүслийг Л.Гантөмөр хамгийн сайн хангаж өгөх, хамгаалах дүр нь юм. АН-ын мандат хуваарилалт, жагсаалтын дэслэлийн тал хувийг Х.Баттулга, 20-30 хувийг С.Баярцогт хийнэ гэж буй ч эцсийн байдлаар Л.Гантөмөр ширхэгчлэн батлах прогнозтой байгаа билээ.
Гэтэл намын бодлого сэлтээс илүү ийнхүү өөрийгөө илүү "пиар"-даад байгаа нь намын гишүүд дэмжигчдийнхээ дургүйцлийг хүргэж байгаа нь лав.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
argagui ee argagui togos shig goyoj hohoo shig dongoddog tsag n irj baina uunees iluugeer ooriigoo yaj ilerhiileh bileedee gantomoroos bolj zud boloogui bolohoor tegjil baig...
17 настай охиныг нууц амрaгаа бол гэж байсан хүчирxийлэгч АН-ыг удирдаж байна.
Одоо засаг барьж байгаа улстөрчтэй ХААЛТЫН ГЭРЭЭ хийчихсэн У.УЯН чамд сөрөг хүчнийг яаж ч хамаагүй хуулахдаа гэдэг захи�##�ага авсан биз дээ.Том том жип унаад цуваагаараа м�##�чны хотонд очоод м�##�чинд дарамт болж яваа дарга нарыг шүүмжлэх зориг чамд БАЙХГҮЙ дээ. Хүнийг өмссөн хувцасаар нь шүүмжлэл бичнэ гэдэг уул нь ГУТАМШИГ л даа
Кк ямарч байд�##�д байсан муулчих болтой юмаа
Энэ шаамий бүтэхгүй ээ. БЗСаас хуссан тэрбумаа төлөөч
Төлчихсөн.Сайтаар нь ороод хараарай .Чадахгүй л байх даа чи
ХҮҮХДҮҮД НЬ ГЭЖ МОНГОЛЧУУДААСАА ТАСАРЧИХСАН ГАРУУД БАЙХ ЧИНЬ БИЛЭЭ ЭДЭНД МОНГОЛД НҮҮРЭЛСЭН ТОО ТООМШИГГҮЙ ИХ ХУЛГАЙД ОРОЛЦООГҮЙ ГЭХ БАТАЛГАА БНА УУ ?
АН гэж попрохоос цаашгүй өлөн гэхэд дэндүү өлөн луйварчид бус уу
Одоо ардчилсан нам гэж юу байгаамдээ!? Хуучцуул нь бүгд луйварчид.