Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ, Их Британийн арми Йемений 18 байршилд агаарын цохилт өглөө

Газын зурвасын дайн эхэлсний дараа Йемен дэх Хусит бүлэг Улаан тэнгис дэх ачааны хөлөг онгоцууд руу халдах болсон. АНУ тус бүлэгт халдлагаа зогсоохыг хэд хэдэн удаа сануулаад байсан юм. Гэвч үйл ажиллагаагаа зогсоохгүй байсан тул АНУ болон Их Британийн арми нэгдүгээр сарын 12-нд Йемен дэх байршлуудад агаарын цохилт өгч эхэлсэн.


Тэгвэл сүүлийн үед хуситуудын халдлага нэмэгдэх болсон тул тус хоёр улсын зэвсэгт хүчин бямба гарагт /2024.02.24/ Йемен дэх 18 байршилд агаарын цохилт өгсөн байна. АНУ-ын албан тушаалтнуудын мэдээлснээр пуужингийн агуулах, пуужин харвагч болон агаарын хамгаалалтын системийг онилжээ.

Энэ нь нэгдүгээр сарын 12-ноос хойш АНУ, Их Британийн зэвсэгт хүчин хамтран агаарын цохилт өгсөн дөрөвдэх тохиолдол юм. Харин АНУ өнгөрсөн сараас хойш бараг өдөр тутам хуситуудын байршлуудад агаарын цохилт өгсөн байна.

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остин “Дэлхийн хамгийн чухал усан тээврийн замд иргэдийн амь нас, худалдааны чөлөөлт урсгалыг хамгаалахын тулд АНУ шаардлагатай арга хэмжээг авахаас буцахүй” хэмээжээ.

Хуситууд бямба гарагийн халдлагыг шүүмжилж халдлагаа үргэлжлүүлэн явуулахаа мэдэгдсэн байна. Тус бүлэг мэдэгдэл гаргахдаа “Йемений зэвсэгт хүчин улс орон, ард түмэн, үндэстнээ хамгаалахын тулд Удаан тэнгис болон Арабын тэнгис дэх дайсагнасан бүх объектын эсрэг илүү нарийн цэргийн ажиллагаа явуулж, АНУ-Британийг сөрөн зогсоно” гэсэн юм.

Эх сурвалж: Euro News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-02-26 15:16

АНУ ,БРИТАНИ ХОЕР хаана хүчин мөхөс улс байна тэднийг бөмбөгдсөөр .Ё.БАТБАЯР гэдэг өөрийгөө олон улсын геополитикийн сурв�##�жлагч гэх нөхөр АНУ , БРИТАНИЙН дарангуйл�##�ыг магтсаар явна .

Холбоотой мэдээ

Back to top button