Гадаад мэдээДЭЛХИЙЭРҮҮЛ МЭНД

Европын орнууд 2 тэрбум еврогийн үнийн дүн бүхий ковидийн эм хаяна

Цар тахлын үед “Pfizer” компанийн бүтээсэн Паксловид нэртэй эмийг ковидийн эмчилгээнд ашиглаж байсан юм. Европын холбооны Эмийн агенлаг 2022 оны нэгдүгээр сард тус эмийг ковидийн үед ашиглах зөвшөөрөл олгосон. Үүний дараа Европын орнууд Паксловидийг худалдан авахаар шуурсан юм.

Эмнэлзүйн туршилтаар Паксловид нь ковидийг хүндрэхээс 90 хувийн үр дүнтэй гэж тогтоогдсон тул улс орнууд 2022 оны эхээр улс орнууд тус эмийг олноор нь худалдаж авсан байна.

Гэвч одоо халдварын тоо их хэмжээгээр багасаж, эмнэлгүүдэд ковидийн улмаас үүссэн ачаалал бараг үгүй болж, дархлаажуулалт сайн явагдсан тул Паксловидийн эрэлт огцом буурчээ.

Их Британид үйл ажиллагаа явуулдаг “Airfinity” компани нөөцөд байгаа Паксловидийн тоонд дүн шинжилгээ хийсэн байна. Тус компани “Pfizer”-ийн нийлүүлсэн хамгийн анхны багц дахь эмүүдийн хугацаа 2023 оны долоодугаар сараас эхлэн дуусаж эхэлснийг илрүүлсэн юм.

Мөн 2023 оны арваннэгдүгээр сараас 2024 орны хоёрдугаар сарын хооронд нөөц дэх их хэмжээний Паксловидийн хугацаа дууссаныг “Airfinity” компани илрүүлжээ. Тодруулбал 2 тэрбум орчим еврогийн үнийн дүн бүхий Паксловид хугацаа нь дуусаж, хаягдах аж.

Ийм их хэмжээний эм хаягдах болсон шалтгааны талаар тус компанийн судлаач Марко Галлота “Эмийг авах боломжтой хүмүүсийн тоог хязгаарласантай холбоотой” гэсэн байна. Паксловид гэх мэт вирусийн эсрэг эмийг ковидийн шинж тэмдэг хүнд үзүүлж буй хүмүүс эсвэл 65-аас дээш насны иргэдэд жороор олгодог байсан нь их хэмжээний эм хаягдахад хүргэсэн томоохон хүчин зүйл болсон юм.

Мөн ковид хүндээр тусах эрсдэлтэй  хүмүүс таван өдрийн дотор тус эмийг хэрэглэвэл үр дүнтэй байдаг нь олон эмний хугацаа дуусахад нөлөөлжээ. Халдвар авсан хүмүүс хүндээр өвчлөх эрсэдлээ мэдэх нь хүндрэлтэй тул хэрэглэж болох байсан эмүүд их хэмжээгээр үлдсэн байна.

Эх сурвалж: Euro News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button