Top StoriesУЛС ТӨР

Ирэх 7 хоногт шүүнэ: “Авлига” хороолол баримтад найдаж, Нийслэл нураана гэдэгтээ итгэлтэй байна

Нийслэлийн Засаг дарга асан Д.Сумъяабазарын "Aqua Garden" хорооллын хоёр блокийг албадан нураах захирамж өнгөрсөн наймдугаар сард гаргасан.

Уг шийдвэр өнгөрсөн долоодугаар сард болсон их үерээс үүдэлтэй бөгөөд иргэдийн аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахын тулд ийнхүү захирамжилсан гэгдэж байв. Тодруулбал, "иргэдийн эд хөрөнгө, амь насанд эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн тул хуулийн дагуу албадан буулгахаар болсон" гэж тухайн үеийн дарга мэдээлэлдээ онцолж байсан юм.

Тэгвэл одоог хүртэл "Авлига" хороолол гэх нэр зүүсэн "Aqua Garden" -ийг нураагаагүй буюу шүүхийн шийдвэр эцэслэгдэж гараагүй хэвээр байна. Харин тус хорооллын барилга гүйцэтгэлийн ажил зогсолтгүй үргэлжилсэн хэвээр буй. Тиймээс энэхүү асуудалд талууд хэрхэн хандаж, ямар байр суурьтай байгаа болоод шүүхийн явц ямар түвшинд байгаа эсэх зарим мэдээллийг хүргэе.

Учир нь өнгөрсөн долоо хоногт Хотын дарга Х.Нямбаатар, "Aqua garden" хорооллыг буулгах асуудлыг иргэд ч асууж байгаа, НИТХ-ын төлөөлөгчид ч асууж байна. Энэ хорооллын урд талын 2 блокийн асуудал шүүхийн шатанд байгаа. Шүүхийн шийдвэр гарсан даруйд буулгах ажлыг эхлүүлнэ. Авлигын бэлгэ тэмдэг болсон энэ барилгыг буулгахгүйгээр өөр бусад аж ахуйн нэгж байгууллагатай хариуцлагын асуудал ярина гэдэг инээдтэй асуудал" гэх байр суурийг илэрхийлсэн бол түүний нэгдүгээр орлогч П.Сайнзориг "хавраас нураана" гэж мэдэгдээд байгаа юм.

"Авлига" хорооллын шүүх хурал гуравдугаар сарын зургаанд болно

Бид энэ асуудлаар "Акуа Гарден" хотхоны маркетингийн албатай холбогдож тодруулахад: "Акуа Гарден" хотхоны дөрвөн блок барилга ирэх есдүгээр сард ашиглалтад орно. Иргэдийн ярьж, ойлгоод байгаа шиг нураах асуудал үүсэхгүй. Нураасан ч эхний хоёр блок болон цэцэрлэгийг нураана гэсэн. Гэхдээ ийм зүйл болохгүй. Бид тэдний хэлээд байгаа шиг голыг нарийсгаж, урсцыг нь хааж, боосон зүйл байхгүй. Үүнийгээ бүх баримтаараа нотолж байгаа. Шүүх мэдээж нотлох баримт дээр үндэслэж шийдвэрээ гаргана. Тиймээс асуудалгүй" гэв.

Харин "Эм энд жи констракшн" компанийн Гүйцэтгэх захирал А.Амарбаясгалан, "Биднийг одоог хүртэл үндэслэлгүйгээр гүтгэсээр байна. Сүүлдээ бүр гайхаж байна. Ирвэл цочирдом юм их сонсох байх. Манайхыг голыг нарийсгаагүй, үер энэ компаниас болоогүй гээд шүүх хэлчихсэн. Тэднийг баримтаа аваад ирээч, харуулаад нотлооч гэдэг. Гэхдээ огт нотлогдоогүй. Харин бидэнд нураах үндэслэлгүйг нотлох бүх баримт нь бий.

Шүүхийн процесс асар удаан үргэлжилж байна. Жишээ нь анхны хурал 2023 оны аравдугаар сарын 20-нд болж 128/ШЗ2023/8536 дугаар шүүгчийн захирамж гарсан. Бид 2023 оны арваннэгдүгээр сарын 23-нд давж заалдсан. Шүүгч нар нь хүртэл ийм асуудалгүй байхад Нийслэл яагаад ингээд байгааг гайхсан. Одоо хамгийн чухал, гол хурал ирэх сарын зургаанд гэж зарлагдсан. Энэ хурал дээр тэр бүх хүмүүсийг нь дуудмаар байна" гэсэн юм.

Тэгвэл Нийслэл, "Бид шүүхийг шийдвэрийг хүлээж байна. Шүүхээс нураах шийдвэр гарчих л юм бол аж ахуй нэгжүүдтэйгээ гэрээ хийгээд нураах ажлыг эхлүүлнэ. Хэрэв нураахын эсрэг шүүхийн шийдвэр гарвал дараагийн шат шатны шүүхэд хандана. Шүүхийн тов болоод процесст нөлөөлөх боломжгүй байдаг учраас хүлээж байна" гэлээ.

Дээрх мэдээллүүдээс харвал шүүхийн шийдвэр дахин "Акуа Гарден"-ий талд гарч магадгүй нөхцөл байдал ажиглагдана. Учир нь анхан, болоод давж заалдах шатны шүүх хурал дээр тэд баримтаар Сэлбэ голын урсцыг хааж, боогоогүй гэдгээ баталж, шүүх нотлох баримтад үндэслэж, шийдвэрээ гаргасан гэж буй. Харин тус хорооллын хоёр блокийг нураах захирамж гаргасан хотын дарга болоод холбогдох албаныхан нураана гэхээс өөрөөр баримт үзүүлж, нотолж чадахгүй байгаа гэдэг анхаарал татна.

"Авлига" хорооллыг нураах захирамж гарснаас хойш шүүхийн шийдвэр хоёр удаа "Акуа Гарден"-ий талд гарав

-"Авлига" хороолол анхан шатны шүүхэд ялснаар барилгын зөвшөөрлөө авч үлдэв-

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс /2023.07.26/ хэвлэлийн бага хурал зохион байгуулж "Aqua Garden"-ий барилгын компанид зөвшөөрөл олгоогүй гэдгээ мэдэгдсэн.

Тодруулбал, тус компани 2018 онд Нийслэлийн Засаг даргын захирамжаар усан парк, спорт цогцолбор барих зөвшөөрөл авсан. Үүнийг 2020 онд мөн Нийслэлийн Засаг дарга хүчингүй болгосон. Харин тухайн компани шүүхэд хандсан бөгөөд анхан шатны шүүх 2018 оны захирамжийг хэвээр үлдээсэн. Ингээд давж заалдах шатанд Нийслэлийн Засаг даргын зүгээс хандаагүй учир газрын зөвшөөрлийг барилга барих болгон өөрчилсөн байдаг.

 -"Эм энд жи констракшн" компанийн Гүйцэтгэх захирал А.Амарбаясгалан барилгаа нураалгахгүй гэж анхан шатны шүүхийн шийдвэрийн дараа мэдээлэл хийв. /2023.08.25/-

Тэрбээр, "Засгийн газар анх 2007 онд “Алтан өргөө” орон сууцны хорооллын төслийг хэрэгжүүлэх санал тавьсан. Дүүргийн болон Нийслэлийн ИТХ хуралдаж, газар олгохыг зөвшөөрсөн. Анх 2008 онд хотын дарга Т.Билэгт орон сууцны зориулалтаар газрын зөвшөөрөл өгсөн байдаг.

Гэтэл 2011 онд газрын гэрчилгээг цуцалсан. Бид шүүхэдсэн. Гурван шатны шүүхээр эцсийн шийдвэр гарсан, газрын гэрчилгээг сэргээх. Харин 2013 онд Э.Бат-Үүл шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй, гэрчилгээ гаргаж өгөхгүй жил зургаан сар явсан. Очиж уулзахыг, тохирохыг хүссэн байх. Уулзаагүй учраас зориулалтыг нь өөрчилчихсөн, ногоон байгууламж болгосон.

2020 он хүртэл бид тасралтгүй явсан. 2020 онд ажил эхлүүлэх зөвшөөрлөө усан парк дээрээ авсан. Ингээд ажлаа явуулж байтал Нийслэлийн Засаг даргын түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан манай газрыг цуцалсан. Бид захиргааны хэргийн шүүхэд хандан, ялсан.

Одоо авлигалын асуудлаар ярья. “Авлигал хороолол” нэрийг “Шилэн” Цогоо өгсөн. Тэр хүнийг эрэн сурвалжлуулна, цагдаад өгнө. Миний ард хэн ч байхгүй. Монгол жижигхэн, ард нь хэн байгааг мэдье гэвэл амархан. Хэн ч байхгүй. Намайг АТГ, ЭЦА бүгд шалгасан.

Хууль зөрчөөгүй мөртлөө яагаад барилгаа зогсоох ёстой юм. 500 айлын 40 тэрбум төгрөг орсон байна. Нураах захирамж бидэнд лав ирээгүй. Олоод авбал нийтэд тавиад өгөөч, гуйж байна" гэсэн юм.

-Шүүхээс "Аqua Garden"-ийг нураах хотын даргын захирамжийг түдгэлзүүлэв /2023.10.20/-

"Авлига" хорооллыг голын ай сав газрын хамгаалалтын бүсийг зөрчсөн гэж үзээд хотын дарга албадан нураах захирамж гаргасантай холбогдуулж төслийн гүйцэтгэгч тал болох "Эм энд жи констракшн" компани Захиргааны хэргийн шүүхэд хандсан байдаг. Энэ дагуу өмнө оны аравдугаар сарын 20-нд Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх хуралдаж, Нийслэлийн Засаг даргын захирамжийг түдгэлзүүлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
47 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочинsongogchid
Зочинsongogchid
2024-02-27 08:04

oorsdoo zovshoorol umaa ogchood oorsdiin nam uls torchdoo doromjlood dairaad bhiin ogt oilgoh um alga ene darga geh zaluug

Зочин
Зочин
2024-02-27 23:40

Буруу аргаар зөвшөөрөл авсан хүн жонхуугаа идсэн нь дээр дээ

Зочин
Зочин
2024-02-27 09:02

Niislel ylahguiee

Зочин
Зочин
2024-02-27 09:10

Niisleliin buruu bzde

Зочин
Зочин
2024-02-27 09:42

нураахгүй анхнаасаа худлаа

Зочин
Зочин
2024-02-27 09:44

Нянбактер Сумьяабузар хоёр шиг амныхаа зоргоор солиордог мэдлэг боловсролгүй тэнэг гарууд хүний хийсэн бүтээсэн баялгийг нураана гэж донгосохоо болио. Ерөнхийлөгч Хүрэлсүхийн тангараг өргөхдөө хэлсэн гол үг нь хүн биш хууль засагладаг зарчим бий болгоно гэж хэлсэн шүү дээ. Иймээс шүүх тэнэг даргын шийдвэрийг зөв гэж батлахгүй лавтай. Харин хуулиа барьж нотлох баримтанд тулнуурлан шүүх шийдэх нь лавтай. aqua garden- Ы з�##�ууд амжилт хүсье.

Оогий
Оогий
2024-02-29 11:03
Reply to  Зочин

Авлигачдад хууль адил тэгш үйлчлэх ёстой. Барилгыг нураах нь зөв. Нямбаатар даргад итгэж байна, амжилт хүсье.

Ахмад настанахмад настан
Ахмад настанахмад настан
2024-02-29 19:00
Reply to  Оогий

Зөв нураах нь ...буруу аргаар авсан нь бузартай!......үер усны аюулаас хотоо иргэдээ хамга�##�ах нь үөв

Зочин
Зочин
2024-02-27 10:10

Энэ Аквагийн захир�##� их лут ха�##�гатай хүн юм. Аргагүй л дээ. Сумьяабазар бариулж байгаа биз. УБ хотод төрсөн хүн бол яагаад энэ барилгыг эсэргүүцээд байгааг ойлгох биз. 1966 оны үерийн гамшгийг мэдэх нь мэднэ дээ. Яг наад хэсгээр чинь гол асууд�##� байгаа юм. Яая даа байз. Ийм мөнгөний шун�##�ыг. Бусад нь живэг. Бид мөнгөө олоё гэсэн уриатай юмаа даа. Наана чинь ажиллаж байгаад бeтонд даруулж нас барсан 19 тэй з�##�уугийн асуудлыг ар гэрт нь байраар ам тагласан уу. Уул ус бүгд амьтай шүү. Болгоомжтой л байгаарай. Ураг удмаараа сүйрчихэв дээ.

иргэн
иргэн
2024-02-27 15:39

энийг нураахад мөнгө зарцуулж байхаар, орчин үеийн шаардлага хангасан д�##�ан барьчихаач

Зочин
Зочин
2024-02-27 15:48
Reply to  иргэн

Яг үнэн шаардлага хангасан үерийн бариачээ эргүү тэнэг дарга мяндагтангуудаа. Энэ нямбаатар өөрөө үүнээс авилга авч чадаагүй бооохоор шүдээ зуугаад дайраад байх шиг байнаа.

иргэн
иргэн
2024-02-27 15:40

шаардлага хангасан д�##�ан, шуудуу барьчихаач

Зочин
Зочин
2024-02-27 15:54

Голын урсцад ямарч хамаар�##�гүй барилгатай өс хонзонтой хэдхэн улс төрч байна. Наад барилгаа зүгээр орхи. Авлигатай юм бол торгуул шийтгэлийг нь өгөөч.

Зочин
Зочин
2024-02-27 16:26

За Нямбаатараа чи үнэхээр л эх орноо мөн иргэдээ боддог улстөрч мөн юм бол наад өндөр барилгаа нураах мөнгөөрөө амьдр�##�д ус агаар шиг хэрэгтэй болоод байгаа нөгөө 5- цахилгаан станцаа бариад өгөөч. Ирэх жилүүдийн хөлдөх аюулаас бид ангижирмаар байна.

Зочин
Зочин
2024-02-27 16:38

Ха ха энэ ч топ өлөн хулгайчдын бичсэн зохиолын дагуу явагдах байлгүй. Монголд үнэн юм гэж байхгүй

Зочин
Зочин
2024-02-27 19:13

Хэзээ нэгэн цагт байг�##�ийн гамшиг тохиож их хэмжээний үер болох, газар хөдлөх зэргээр давагдашгүй хүчин зүйл болоход олон хүний амь нас эрсдэнэ гэдгийг л сайн бодож шийдвжрээ зөв л гаргах болтугай. Өнөөдрийн хөрөнгө тэр үед хог болох бий дээ.

Зочин
Зочин
2024-02-27 21:52

Hnmmmmnmmmm

Зочин
Зочин
2024-02-27 23:12

Goliin dalang ulam bur bat bex bolgoj yerees xamgaalax yostoi baital ustgaad baixgui bolgood goldriliig ni uurchluud baishin barichixsan. Teneg davarchixsan. Goliin ergeer baigaa xoroololuud, parkiig yert juvuulex geed baigaa yumuu. Nyambaatariin zuv.

Зочин
Зочин
2024-02-27 23:38

Голын гольдрол дотор барьсан нь үнэн болохоор буулгасан нь дээр дэн. Энэ өмөөрч байгаа хүмүүс хэн бол доо. Ардчил�##� нэрийн дор дураар аашилдаг хүмүүсийг хязгаарлах цаг болсон

Хэн нь ч зөв юм мэдэхгүй юм байна
Хэн нь ч зөв юм мэдэхгүй юм байна
2024-02-28 01:00

Төрөө

Д...н
Д...н
2024-02-28 06:40

Нураах нь зөв. Нүдэн дээр авлига авсан нь мэдэгдээд байхад. Ер нь тэгээд нурааж чадахгүй бол Нямбаатар онигоонд орно шүү

Зочин
Зочин
2024-02-28 08:14

Зөв иймэрхүү голын сав газар, барилга барих ямарч боломжгүй газар барилга барьсан нурааж сануулга өгөх нь зүйтэй. Тэгвэл дараа дараагийн барилгууд хаг�##�ж аваг

Зочин
Зочин
2024-02-28 08:18

Нураах нь зөв барилга барих боломжгүй газар барьсан барилгыг нурааж сануулга өгөх нь зүйтэй. Дараа дараагийн барилгууд ингэж болдоггүй юм байна гэж ойлгог. Энэ газрыг өөр юм хийнэ гээд орон сууц барьсан шүү дээ

Зочин
Зочин
2024-02-28 08:21

Манай орон гол ус муутай мөртлөө Сэлбэ, Улиастай, дарь эхийн голыг я�##�аа. Сэлбэ гол хариугаа авч байна. болоогүй одоо үлдсэн голууд хариугаа авна хонгорууд минь. Голын сав газар буусан айл барьсан барилга, замуудыг анхаарах хэрэгтэй. Та нар байг�##�ьтай зүй зохисгүй харьцсан учир хариугаа авч байгаа нь эхэлж байна

Уншигч
Уншигч
2024-02-28 09:38

Одоо �##�ь т�##�ыг хараад нэмэргүй юм бишүү. Үүний шийдвэрийг Байг�##�ь шийдэх үлдлээ Байг�##�ьд хэн ялагдсан нь нөгөө т�##�даа тухайн үед үүссэн хохирлоо хариуцах л болж дээ. Байг�##�ийн анхан шатны шүүх энэ хаврын шар усны үер байх болов уу

Зочин
Зочин
2024-02-28 09:51

Хуулиас дээгүүр дур зоргоороо аашилдагийг зогсоон Авилга хорооллыг нурааж жишиг болго.

Зочин
Зочин
2024-02-28 12:05

Байг�##�ь.цаг уурын хүчин зүйлээс их том юм. Том ха�##�т хамга�##��##�тай гээд томроод бна

ган
ган
2024-02-28 12:33

Нийслэлийн Засаг дарга асан Д.Сумъяабазарын "Aqua Garden" хорооллын хоёр блок гэж бичихээр яаж ойлгогдож байна. Манай сэтгүүлчид монгол бичгийн найруулга зүйд сайн сур�##�цах хэрэгтэй байна. Ядахдаа томчуулын бичсэн найруулга зүйн үлгэр жишээ сайн номуудыг уншиж суд�##�ж өөрсдийнхөө мэдлэг чадварыг сайжруулхад анхаар.

Гэрэл
Гэрэл
2024-02-28 12:42

Буруу аргаар барилга барих зөвшөөрөл авсан бол авилга өгч авсан газраа буцаах л үлдэж дээ.хууль шүүхгүй оронд амьдараад сурсан муу аргаасаа с�##�ах хэрэгтэй.энэ хотхоныг нураах шийдвэр гаргав�##� нийгэмд маш зөв жишиг тогтооно гэж харж байгаа шүү

Хурц
Хурц
2024-02-28 13:06

Юу гэж хүний эд хөрөнгөнд х�##�даж нурааж байдаг юм. Тийм юм байхгүй ээ. Шүүх мэднэ.

МОНГОЛ
МОНГОЛ
2024-02-28 14:14

Хэн ч нурааж чадахгүй авлига л бол авилга

Хошуу ноён
Хошуу ноён
2024-02-28 15:37

Төр байгаа бол хууль бус энэ мэт зүйлийг шударга шийдэх хэрэгтэй.

Хэн нэгэ
Хэн нэгэ
2024-02-28 15:39

Буруу замаар л баригдсан нь тодорхой шдээ шүүх прокурорынхны аманд бөөлжтөл нь мөнгө чихжээ ичмээр аймаар юмаа яанадаа манай шүүх өөрсдөөсөө ичиж үхээсэй.Авилга хороолол эхнээсээ буруу замаар явсан буцахдаа шороогоо тээ үнэнд хэзээ нэгэн цагт гүйцэгдэнэдээ байшинтай гаа оршин суугчидтайгаа урсана үйлийн үр ха�##�га андуурахгүй ээ гэсгээх нь тодорхой шүүдээ

Зочин
Зочин
2024-02-28 17:46

АВИЛГА БУЗАР БУЛАЙ АРГАГҮЙГЭЭР. ХОТЫН ТӨВД ГОЛ ДЭЭР БАРИЛГА БАРЬДАГ ЧИ ХЭН БЭ. ОРОЙТОЙГҮЙ ДЭЭР БҮГДИЙГ НЬ БУУЛГА. ГОЛЫН УРСАЦЫГ ӨРГӨН ГҮН БОЛГО .ХОТЫН ӨНГӨ ҮЗЭМЖ ЧИЙГШИЛД ИХ НӨЛӨӨТЭЙ

Зочин
Зочин
2024-02-28 18:07

Ёстой л шүүхээ худ�##�даад авчихсан газар юм бишүү

Enebish.
Enebish.
2024-02-28 18:52

Ус үерийн хамга�##��##�т хийгээч ээ.Хотыг анхнаасаа төлөвлөлтгүй болгож гарсаар олгосон нөхдүүдээс хөрөнгө гардуулж ус, үерийн ДАЛАН ХИЙГЭЭСЭЙ

Зочин
Зочин
2024-02-28 18:55

Нийгмийн хууль нь нура�##�гахгүй бол байг�##�ийн хууль нь нураагаад өгөх байлгүй дээ.

Зочин
Зочин
2024-02-28 19:12

Нураах мөнгөө аюулгүй болгох арга хэмжээнд зориулж болдоггүй юм болов уу.

Зочин
Зочин
2024-02-29 09:21

Yoohhh

Зочин
Зочин
2024-02-29 20:32

ХӨӨӨЕ БУЗРУУУДААА!!! ДЭЛХИЙН ӨНДӨР ХӨГЖИЛТЭЙ ОРНУУДАД БҮР ГОЛ ДОТОР БАЙШИН БАРИЛГА ХОТХОН БРЬЧИХСАН БАЙДАГ!!! ЯАХААРАА ГАНЦХАН НААД ХОТХОНОО НУРААХ ГЭЭД УЛАЙРЧ БАЙГАА ВЭЭЭ??? НУРААХ ГЭЖ БАЙГАА БОЛ БҮГДИЙГ НЬ НУРААА НОВШНУУДААА!!!! НЯМБААТАР МУУУ НОВШООО ЧИ ЭХЛЭЭД ГОЛЫН ЦААНА НЬ БАЙГАА ЖАРГАЛАН ХОТХОНЫГ НУРААА!!! БУЗРААА!!!!

Зочин
Зочин
2024-02-29 20:36

ХӨӨӨЕ БУЗРУУУДААА!!!! НУРААХ ГЭЖ БАЙГАА БОЛ ГОЛБН АЙ САВ ГАЗАРТ БАРИЛГА БАХЬСАН БҮГДИЙГ НЬ НУРААА!!! ЭХЛЭЭД ЖАРГАЛАН ХОТХОНЫГ НУРААА!!!! НОВШЫН ХАР ҮХДЭЛ НЯМБААТАРААА!!!!

Зочин
Зочин
2024-02-29 20:38

ХӨӨӨЕ БУЗРУУУДААА НААДХАА НУРААХ ГЭЖ УЛАЙРЧ БАЙХААР ЭХЛЭЭД ГОЛЫН ХАЖУУД БАРЬСАН БҮХ БАРИЛГЫГ НУРААА!!! ГАНЦ БАРИЛГА РУУУ БААСАН ДЭЭР СУУСАН ЯЛАА ШИГ БИТГИЙ ДАЙРААД БАЙ!!!! МУУУ ХАР ӨЛӨН ХУЛГАЙЧ ЦАААНААСАА ХУЛГАЙЧ БУЗРУУДААА!!!!

Zochin
Zochin
2024-02-29 22:50

Буруу аргаар зөвшөөрөл авсан юум бол нэмэргүй ээ!!!! Нураах л ёстой!!!

Зочин
Зочин
2024-03-01 07:25

авилгач шүүгч хэн бэ

Зоч зочин
Зоч зочин
2024-03-01 11:16

Монголын шүүгчид авилагд идэгдсэн эсэх нь тодорно

Доржханд
Доржханд
2024-03-01 20:53

Нэгэнт баригдсан энэ барилгыг буулгаад ч яахав дээ.Хүний их хөрөнгө үрэн таран болно.Үүнийг буулгаж байхаар хариуцлага тооцож болдоггүй юмуу.Хайран хөрөнгө мөнгө!!!

Зочин
Зочин
2024-03-03 07:26

Нураа буруу замаар авсан газар олны хара�##� зүхэл эцэстээ хэцүү яасан ханадаггүй шун�##�ууд хэдэн үёдээ хара�##�гаж явах нь сайхан уу

Холбоотой мэдээ

Back to top button