Гадаад мэдээДЭЛХИЙ

Навальный хоригдол солилцоогоор суллагдахад ойрхон байсан гэжээ

ОХУ-ын сөрөг хүчний удирдагч агсан Алексей Навальный энэ сарын 16-ны өдөр Хойд туйлд байрлалтай шоронд амьсгал хураасан. Тэгвэл Навальный агсны нэгэн холбоотон түүнийг хоригдол солилцоогоор суллагдахад ойрхон байсан тул хөнөөсөн гэж хэлжээ.

Навальныйн нас барсны гэрчилгээ дээр байгалийн жамаар амьсгал хураасан гэж бичсэн байгаа. Тэгвэл Мария Певчих нэртэй эмэгтэй “Youtube” дээр байршуулсан бичлэг дээрээ Навальный болон хоёр нэр нь үл мэдэгдэх АНУ-ын иргэнийг Вадим Красиковоор солих тохиролцоо сүүлийн шатдаа явж байсан гэсэн юм.

Мариа Певчих, зургийн эх сурвалж: ABC News Australia

Певчих нь ОХУ-д оршиг суудаггүй, гадаадаас Навальный агсны авлигатай тэмцэх сангийн удирдах зөвлөлийг удирддаг хүн. Тэрбээр “Түүнийг солилцох шийдвэр гаргасан болохоор Навальный хэдхэн өдрийн дотор суллагдах ёстой байсан юм. Хоёрдугаар сарын эхээр ФСБ-ийн ажилтан, алуурчин Вадим Красиковыг АНУ-ын хоёр иргэн, Алексей Навальныгаар солих санал Путинд тавьсан” хэмээсэн байна.

Гэхдээ Певчих үүнийгээ дэмжих ямар нэгэн баримт дурдаагүй юм. Энэ талаар хоёр Орос эх сурвалж “Reuters” агентлаг мэдээлэл өгөхдөө Навальныйг солилцох хэлэлцээ хийгдэж, зарчмын хувьд тохиролцоонд хүрсэн байсан гэжээ.

Тохиролцоонд хүрсэн байсан ч Путин Навальныйг эрх чөлөөтэй болно гэх бодлыг тэвчиж чадахгүй байсан тул түүнийг хөнөөсөн гэж Певчих нэмж хэлсэн байна. Гэхдээ тэрбээр Путин хоригдол солилцоо хийхийг хүсээгүй юм бол яагаад татгалзаагүй талаар юм хэлээгүй юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button