Гадаад мэдээДЭЛХИЙ

Байден ирэх даваа гараг гэхэд Газын зурваст гал зогсоох тохиролцоонд хүрэх магадлалтай гэжээ

Газын зурваст Хамас бүлэг, Израилын хооронд дайн эхлээд 143 өдөр өнгөрөөд байна. Дайн эхэлснээс хойш 30 мянга гаруй Палестин иргэн амь үрэгдсэн гэж Газын зурвасын эрүүл мэндийн яам мэдэгджээ.

Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ирэх даваа гараг /2024.03.04/ гэхэд Хамас, Израил гал зогсоох тохиролцоонд хүрэх магадлалтай хэмээсэн байна. Даваа гарагт /2024.02.26/ Израилын зэвсэгт хүчний төлөөлөгчид хэлэлцээ хийхээр Катарыг зорьсон юм.

Зургийн эх сурвалж: The Guardian

АНУ, Египет болон Катар улс зуучилж буй тус хэлэлцээрийн зорилго нь барьцаанд буй хүмүүсийг солилцон, гал зогсоож, Газын зурвас руу хүмүүнлэгийн тусламж оруулах тохиролцоонд хүрэх.

НҮБ-ын Палестины дүрвэгсдийн асуудал эрхэлсэн агентлагийн (UNRWA) ерөнхий комиссар Филипп Лазарин хамгийн сүүлд сарын өмнө л хүмүүнлэгийн тусламж Газын зурваст орж ирсэн хэмээжээ. Тэрбээр тус нутагт амьдарч буй 2.3 сая хүн өлсгөлөнд нэрвэгдэх эрсдэл тулгараад байгааг анхааруулсан юм.

Эх сурвалж: The Guardian, Al Jazeera

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button