УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Сонгуулийн тойрог тогтоохдоо Үндсэн хууль зөрчсөн гэж ҮХЦ-д ханджээ

Сонгуулийн тойрог байгуулах тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэрийн төвийг тогтоох УИХ-ын тогтоол Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн иргэд Үндсэн хуулийн цэцэд ханджээ.
Тодруулбал, нэр бүхий иргэд "УИХ-ын дээрх тогтоол Үндсэн хууль зөрчсөн байна" гэж үзэж гурван гомдол мэдээллийг өнгөрсөн нэгдүгээр сард Үндсэн хуулийн цэцэд хүргүүлжээ. Одоогоор гомдлыг Цэцийн гишүүнд хуваарилсан бөгөөд маргаан үүсгэх, эсэх шийдвэрийг хараахан гаргаагүй байгаа аж.
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн дагуу УИХ-ын сонгуулийн тойргийг орон нутагт бүсчилсэн 7, нийслэл Улаанбаатарт 6, нийт 13 байхаар заасан билээ.
Тодруулбал,
- Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгуудыг нэгтгэн 1-р тойрог;
- Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгуудыг нэгтгэн 2-р тойрог;
- Баян-Өлгий аймаг 3-р тойрог;
- Булган, Орхон, Хөвсгөл аймгуудыг нэгтгэн 4-р тойрог;
- Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгуудыг нэгтгэн 5-р тойрог;
- Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудыг нэгтгэн 6-р тойрог;
- Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь аймгуудыг нэгтгэн 7-р тойрог;
- Баянзүрх дүүрэг 8-р тойрог;
- Баянгол дүүрэг 9-р тойрог;
- Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийг нэгтгэн 10-р тойрог;
- Сонгинохайрхан дүүрэг 11-р тойрог;
- Хан-Уул дүүрэг 12-р тойрог;
- Багануур, Багахангай, Налайх дүүргүүдийг нэгтгэн 13-р тойрог гэж хуваасан билээ.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.