Гадаад мэдээДЭЛХИЙ

БНСУ ажлаа өгсөн эмч нарт хуулийн хариуцлага тооцно гэлээ

Хэдэн жилийн дараа Өмнөд Солонгост эмчийн мэргэжилтэн дутагдах эрсдэл тулгараад байгаа юм. Ийм учраас БНСУ-ын засгийн газар энэ сарын эхээр жилд элсүүлэх анагаахын оюутны тоог 3058-аас 2 мянгаар нэмэх шийдвэр гаргасан.

Тус шийдвэрийг Солонгос эмч нар эсэргүүцсээр ирсэн учир Цагаан сарын дараа ажил хаяхаа мэдэгдсэн юм. Одоогийн байдлаар 9 мянган дадлагажигч эмч нар ажлаа өгсөн байна.

Үүний улмаас эмнэлгүүд товлосон хагалгаануудаа хойшлуулж, үйл ажиллагаанд нь доголдол үүсээд байгаа юм. Тэгвэл Өмнөд Солонгосын Эрүүл мэндийн сайд Чо Кёо Хон мягмар гарагт /2024.02.27/ мэдэгдэл хийхдээ дадлагажигч эмч нар пүрэв гараг /2024.02.29/ гэхэд ажилдаа эргэж орохгүй бол хуулийн хариуцлага тооцно гэжээ.

Чо Кёо Хон, зургийн эх сурвалж: Korea Times

Тэрбээр “Энэхүү хууль бус хамтын ажиллагаанд хуулийн дагуу хариу өгсөөр байх болно. Ажлын байраа орхисон дадлагажигч эмч нар пүрэв гараг гэхэд буцаж ажилдаа орохыг уриалж байна. Хэрвээ буцаж ирвэл хариуцлага тооцохгүй. Гуравдугаар сараас эхлэн ажилдаа ирээгүй хүмүүс эмчийн гэрчилгээгээ хураалгах, хуулийн хариуцлага хүлээхээс зугтаж чадахгүй” хэмээсэн байна.

Албаны хүмүүс энэ долоо хоногийн сүүл гэхэд 50 эмнэлэгт газар дээр нь очиж дадлагажигч эмч нар ажил хаясныг шалгах юм. Чо Кёо Хоноос гадна Эрүүл мэндийн хоёрдугаар дэд сайд Пак Мин Сү засгийн газар дадлагажигч эмч нарыг ажлаа хүлээлгэн өгөхийг хуулиар хориглох боломжтой гэж анхааруулжээ.

Пак Мин Сү “Ажлаа хүлээлгэн өгч байгаа нь үндсэн хуулиар олгогдсон ажлаа сонгох эрх дээр үндэслэлтэй гэж байгаа ч нийтийн эрх ашгийг хамгаалах, дэг журмыг сахиулах зорилгоор тодорхой хууль баталж болно” гэсэн байна.

Одоогийн байдлаар БНСУ-ын дадлагажигч эмч нарын 72.7 хувь нь ажлаа өгсөн байгаа юм. Үүний улмаас эмнэлэгт хэвтэх шинэ өвчтөнүүдийн тоо 24 хувиар буурч, мэс ажилбарын тоо 50 хувиар багасжээ.

Эх сурвалж: Korea Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-02-28 10:20

Алдаагүй бичдэг хүн олдохгүй байна уу?

Холбоотой мэдээ

Back to top button