Сошиал трэндУЛС ТӨРУлс төрийн мэдээ

Гишүүнийх нь согтуурал ба даргаа сонгох чадамжгүйг илтгэх ҮХЦ

Үндсэн хуулийн цэцийн гишүүн Г.Баясгалангийн согтуурсан гэх бичлэг олон нийтийн цахим сүлжээнд цацагдаад байна. Түүнийг ажлын байран дээрээ архидан согтуурсан хэмээж буй.

ҮХЦ гэдэг байгууллага даргаа сонгож чадахгүй болтлоо чадамжгүй болчихсон гэдэг шүүмжлэл гараад удаагүй байсан юм. Даргын асуудлаарх дотоод тохироонууд хийгдэхгүй, өдийг хүрээд байгаа нь ч үнэн.

Уг нь 2016 оноос суусан Д.Одбаяр, 2017 оноос суусан Н.Чинбат, 2018 оноос суусан Ц.Нанзаддорж нарыг 2023 оны арваннэгдүгээр сард Үндсэн хуулийн цэцээс явуулсан. Тэдний оронд О.Мөнхсайхан, Л.Өлзийсайхан, Э.Энхтуяа гэсэн шинэ залуус ирсэн билээ.

Ингэснээр ҮХЦ-ийн жендерийн харьцаа 6:3 болсон. Нэмээд улс төрд насаараа ажилласан эрхмүүд тэтгэврийн насандаа тулахдаа Үндсэн хуулийн цэцэд очдог гэдгийг үгүйсгэсэн томилгоо боллоо олон нийт харж байв. Шуудхан хэлэхэд улс төрөөс “дэвшүүлэн зайлуулагдсан” хүмүүсийн зөөлөн сэнтий гэгдэх болсоор удаад байсан билээ. Гэхдээ шинэ залуус хэрхэн ажиллах нь цаг хугацааны асуудал.

Харамсалтай нь есөн гишүүний бүрэн бүрэлдэхүүнтэй болоод гурван сарын нүүрийг үзсэн ч даргаа сонгож чадахгүй сууцгаана. Даргаа сонгоход дараах шаардлага хангасан байх учиртай.

  1. Цэцийн даргаар сонгох хүний нэрийг Цэцийн гишүүд дотроосоо дэвшүүлэн хуралдаанаараа хэлэлцэж, саналыг нууцаар хурааж нийт гишүүний олонхийн санал авсан хүнийг сонгоно.
  2. Цэцийн даргад гурав буюу түүнээс дээш нэр дэвшиж, анхны санал хураалтаар хэн нь ч нийт гишүүний олонхийн санал авч чадаагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүний талаар дахин санал хурааж нийт гишүүний олонхийн санал авсан хүнийг Цэцийн даргаар сонгоно.
  3. Цэцийн даргын бүрэн эрхийн хугацаа гурван жил байх бөгөөд түүнийг нэг удаа улируулан сонгож болно.
  4. Yндсэн хуулийн цэцийн орлогч даргаар Цэцийн бүрэлдэхүүнд хамгийн удаан ажилласан гишүүн, хэрэв энэ шаардлагыг хэд хэдэн гишүүн нэгэн адил хангасан бол ахмадыг нь Цэцийн дарга томилно гэсэн байдаг.

Зарим гишүүдийн хувьд,

Э.Энхтуяагийн хувьд: ХЗДХЯ-нд мэргэжилтнээс газрын дарга хүртэл ажилласан. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх засаглалын аль алинд ажилласан намтартай аж.

Л.Өлзийсайханы хувьд Улсын Их Хурлын анхны эмэгтэй Ерөнхий нарийн бичгийн дарга байсан. ҮХЦ рүү татагдсан. 

Ш.Солонгын хувьд эрх зүйч бөгөөд насаараа Засгийн газрын хэрэг эрхлэх газарт тэр дундаа хуулийн хэлтэст ажиллаж байсан. Гэхдээ яг Үндсэн хуулийн чиглэлээр мэргэшсэн хүн биш билээ.

Нэмээд нэгэн цагт Монголын шударга ёсны дуу хоолой болж явсан Дашбалбар агсны хүү Гангабаатар Үндсэн хуулийн цэцийн гишүүн болоод чамгүй хугацаа өнгөрөв. Түүний томилгоо Үндсэн хуулийн цэц гэх байгууллагад шинэ салхи сэвэлзүүлнэ гэх найдвартай хамт чимээгүй болов.

Шийдвэр гаргах үйл явц нь ихээхэн эрүүл саруул, бодит байдлын мэдрэмжэй, дотоод ардчилалтай, бас ихээхэн хүнлэг, шударга болдгийг олон судалгааны үр дүн нотлодог. Үндсэн хуулийн цэцэд яг ийм шинэчлэлт зайлшгүй шаардлагатай. Тус байгууллагын дотоод ардчилал, соёл, легитим чадавхыг дээшлүүлэх ч шаардлагатай. Нэр хүндийг нь ч өсгөхгүй бол нийгэмд олон асуудлаар сөрөг үнэлэмжтэй болоод байгаа нь нууц биш.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Монгол
Монгол
2 сар 28, 2024 09:49

СОГТУУ ТОЛГОЙТТОЙ ЦУГ ЯВСАН НЬ ХЭН НЬ ВЭ. ҮНДСЭН ХУУЛИЙНХАН АЖИЛ ДЭЭРЭЭ АРХИДАНА, ЗАВХАЙРНА ГАДАГШАА ЯВАХААРАА ХҮҮХНИЙ БӨГС ИЛНЭ ИЙМ МУУХАЙ ШҮЛЭНГЭ ХҮМҮҮСИЙГ МОНГОЛ УЛСЫН ҮХЦ-Д БАЙЛГАХ Ч ГЭЖ ДЭЭ. ҮХУ-ИЙН НОХОДЫГ БҮГДИЙ НЬ СОЛИХ ХЭРЭГТЭЙ

зочин
зочин
2 сар 28, 2024 10:36

согтуурсан баясг�##�анг �######�уулах уу, хамга�##�аад авч үлдэх үү

Зочин
Зочин
2 сар 28, 2024 11:41

МАН-ын маш итгэлт хүн, мань мэттэй тоож мэндэлдэг ч үгүй их л том хүн явдагсан, ийм арчаагаагүй амьтан байсымуу ?! Тээр жил хүү нь бас........ юунд холбогдоод байлаа ?!

Зочин
Зочин
2 сар 28, 2024 12:59

баясаа явуулара ман. эниигээ �######�ууулаа

Зочин
Зочин
2 сар 28, 2024 13:11

Хуруудах �##�ь эсвэл шодох гээд сонгодог аргууд бна даа...

Зочин
Зочин
2 сар 28, 2024 13:20

Улам л жул жол гишүүдтэй болоод байх юм. Чимид Совд Сарантуяа гээд хүнд жингийн аваргууд анх ажиллаж байсан газар даа. Баясг�##�ан гуай ч уул нь гайгүй тулхтай томоотой хүнсэн, төрийн ажлын бол туршлагатай толгой сийрэг л хүн санагддаг

Зочин энэ төр болжээ одоо огцрооч
Зочин энэ төр болжээ одоо огцрооч
2 сар 28, 2024 13:33

Гар

зочин...
зочин...
2 сар 28, 2024 17:16

иймэрхүү хүн хогнуудыг х�##�ах хэрэгтэй.

Зочин
Зочин
2 сар 28, 2024 17:19

Баясг�##�ан уул нь ингэх ёсгүй л хүн дээ? Үнэхээр бичлэг байгаа бол одоо яая гэхэв, муу л юм болж дээ!!

Зочин
Зочин
2 сар 28, 2024 20:15

ҮХЦ ч үндсэндээ хуульчийн дипломтой гэх хүмүүсийн хогийн тантан юм байна. Онгоцны үйлчлэгчийн �######� оролдоно, ухаанаа �##�дт�##� архидна...Ёо ёо ёо... Ийм хүн-новшнууд Монголын ҮХ-ийг манана гэж байх уу?

Зочин
Зочин
2 сар 28, 2024 20:34

Дээрээсээ доошоо илжирчихсэн өмхийрсөн төр

Зочин
Зочин
2 сар 28, 2024 22:00

Бүгдийн хэн толгойг та�####�ад ажилаа хийж чаддаг хүнийг сонго

Зочи АРХАНГАЙНХАН
Зочи АРХАНГАЙНХАН
2 сар 28, 2024 23:05

Дээрээ тэнгэрээс өөр юмгүй ЦЭЦИЙН ОРДОНД " хөөрхөн бүжигглэж " байна билээ - төрийн гурван өндөрт зориулсан ҮЗҮҮЛБЭР юм уу л гэлтэй ...

Уншигч
Уншигч
2 сар 29, 2024 20:32

Дарга болох магадл�##�тайгаа л хорлож дээ. Өрсөлдөөн тодорхой байна. ҮХЦ рүү татагдсан гэж юу гэсэн ч үг юм

Зочин
Зочин
3 сар 1, 2024 08:42

Цэц улам л жул болоод байна. Сүүлд хэдэн сагсуу толгойнууд нэмэгдсэн. Төрийн �##�баны дадлага туршлагатай, жинтэй хүмүүс байж болдоггүй юм уу. Тийм хуульчид нь дуусчихсан уу

Зоч зочин
Зоч зочин
3 сар 1, 2024 11:47

Очиж очиж солонгос хүүхний �######� долоон. банзан �######� шүү. Тэгээд архи.ийм ЦЭЦ монголд огт хэрэггүй баймаар МОНГОЛ ТӨР ТЭГТЭЛЭЭ БАНЗАЛ ЯНХАН ГЭЖ уул нь бодохгүй байх юм

Холбоотой мэдээ

Back to top button