Сурталчилгаа

“Playtime Festival” 2024 оны first line-up зарлагдлаа

“Playtime Festival 2024” наадмын “Late Bird" хямдралтай тасалбар 02-р сарын 29-ний 12:00 цагаас борлуулагдаж эхлэх тухай наадмын зохион байгуулагчид урьдчилан зарласан байсан билээ.

“Late Bird” тасалбар тун удахгүй борлуулагдаж эхлэх гэж буйтай холбойтоогоор наадмын First line-up зарлагдсан “бололтой”. Бололтой гэхийн учир нь наадмын зохион байгуулагчдын зүгээс “Playtime Festival 2024” олон улсын хөгжмийн наадмын энэ жилийн анхны артистуудын нэрсийг сонирхолтой байдлаар зарласан байна.

Өөрөөр хэлбэл, их хотын хөл хөдөлгөөн болсон тус газарт байршсан самбар дээр Playtime Festival наадмын лого болон “2024 Fisrt Line Up artists names” гэсэн гарчиг бүхий томоохон үгийн сүлжээ байршсан байна.

Үзэгч, сонсогчид энэ жилийн наадмын уран бүтээлчдийн нэрс зарлагдах мөчийг тэсэн ядан хүлээж байсан билээ. Тэгвэл тэд энэ удаад тус үгийн сүлжээгээр дамжуулан наадамд ирэх уран бүтээлчдийг нэрсийг тааж, чухам ямархүү уран бүтээлчид байгааг харах нь байна.

Хэдэн сарын турш үргэлжилсэн таамаглал, тэсэн ядан хүлээсэн өдөр хоногийн эргэлзээ ийнхүү арилж, энэ жилийн наадмын анхны уран бүтээлчдийн нэрс ийнхүү өвөрмөц байдлаар зарлагджээ.

Үгийн сүлжээнээс уран бүтээлчдийн нэрсийг холбон харахад энэ жилийн хувьд олон улсын артистууд нэлээдгүй ирж буй нь тодхон харагдаж байна. Ингээд үзэгч, сонсогчид та бүхэнд өөрсдийн хичээл зүтгэлээр уран бүтээлчийн нэрийг олох боломжийг бид хэвээр үлдээе.

Playtime Festival 2024 наадам нь энэ жил шинэ газар зохион байгуулагдахаараа онцлог байгаа ба Налайх дүүргийн нутаг дэвсгэрт 7 дугаар сарын 4,5,6,7-ны өдрүүдэд буюу нийт дөрвөн өдрийн турш зохион байгуулагдах юм.

Нэмж дурдахад, Playtime Festival нь 2027 он гэхэд Азийн тэргүүлэх топ 5 хөгжмийн фестивалийн нэг болох зорилготой бөгөөд Улаанбаатар хотыг хөгжмийн хот болгох, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих, залуусын хөгжмийн боловсролыг дээшлүүлэхэд үнэ хувь нэмрээ оруулсаар ирсэн билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button