Хүний эхэсээс микропластик илэрчээ

Микропластик нэртэй маш жижиг хэмжээ бүхий пластикууд хүний цус, хөхний сүү, уушгины хамгийн гүн хэсгээс олдож байсан. Тэгвэл эрдэмтэд судалгаагаар хүний эхэсээс микропластик илрүүлжээ.
“Toxicological Sciences” сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанаас харвал эрдэмтэд 62 эхэсээс авсан дээжид дүн шинжилгээ хийсэн байна. Шинжилгээний үр дүнд бүх дээжээс микропластик илэрчээ. Хамгийн түгээмэл микропластик нь гялгар уут, пластик сав хийхэд ашигладаг полиэтилен байсан юм.
Илрүүлсэн микропластикууд нь 6.5-аас 790 микрометр (метрийн сая хуваасантай тэнцэх урт) хэмжээтэй байсан аж. Одоогийн байдлаар микропластикийн хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөө тодорхойгүй. Гэхдээ лабораторид явуулсан шинжилгээгээр микропластик нь хүний эсэд гэмтэл учруулдаг нь тогтоогдсон байгаа.
Судалгааг ахалж явуулсан АНУ-ын Нью-Мексико хотын их сургуулийн профессор Мэттью Кампен “Хэрвээ эхэст нөлөө үзүүлдэг гэдэг нь тогтоогдвол манай гараг дээрх бүх хөхтөн амьтдын амьдралд нөлөөлж магадгүй” хэмээжээ.
Микропластик нь хүний биеийн эрхтнүүдээс гадна дэлхийн өнцөг булан бүрд тархсан байгаа юм. Тухайлбал Эверестийн оргил, далайн хамгийн гүн цэгт эрдэмтэд микропластик илэрсэн байна.
Эх сурвалж: The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Belgevch heregle, Үрийн сувгаа боолгуул хүүхнүүдээ!
Тийм юм гэж юу байсын шинжилгээний аппаратаа ш�##�гасан юм болуу? Ккк
юу л солиороод бна да наад мэдээ шиг юмаа өөрсдөө уншдымуу бу�####�ар хянауулдымуу
эргүү2 юм нийтлэх юмаа
хогын сав аятай
Hutsaj uguh ym aa
Товч, тодорхой, эрүүл мэндэд чух�##� мэдээ бна. Баярл�##�аа