Дуучин Т.Дэлгэрмөрөн эхнэртээ 800 мянган төгрөгийн үнэтэй хавч бэлэглэлээ

Сошиал орчинд “Солонгын ааштын увидас” нэрээр олонд танигдсан Т. Ананда өөрийн цахим хуудсандаа нөхөр дуучин Т.Дэлгэрмөрөнгийн бэлэглэсэн далайн хавчны талаар нийтлэл оруулжээ. Тэд хоолоор танилцаж, хослон суусан гэхэд хилсдэхгүй. Солонгын ааштын гарын хоолонд дурласан Дээгий эхнэрийнхээ дуртай далайн бүтээгдэхүүнд ч мөн адил дурлаж, түүндээ 800 мянган төгрөгийн үнэтэй дээд зэргийн хавчийг амьдаар нь бэлэглэжээ.
Түүний нийтлэлийг хүргэвэл,
“Миний ханийн алс холын дундад улсын их далайгаас авч ирсэн 1.7кг бараг 4 жин 2000 юанны үнэ бүхий Монголд зочилж орж ирж буй хамгийн том амьд “King Lobster” өнөөдөр манай гэрт ирлээ. Намайгаа баярлуулах гэж алс холоос иймэрхүү сонин содон зүйл авч ирж байгаа сэтгэл нь хэдий сайхан бэ? Бид бүхний хувьд энэ далайн хаан хавч гэж зүйл гэрт анхдагч байсан учраас хэзээч мартагдхааргүй дурсамж үлдээлээ. Бүх сайхан гэр бүлүүддээ Солонгон аашт нь аз жаргал эрүүл энх хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе өө. Өнөө орой хүндэтгэлийн зоог барина аа Tovuukhorol Delgermurun хайртайдаа чамдаа. Жич Зөөсий бид 2 орноосоо дөнгөж өндийжил байлаа ш дээ арзайсан байдалтай” хэмээн видео бичлэгийн хамт нийтэлжээ.
Харин видео бичлэгт дуучин Дээгий “Наадахын чинь хаздаг, хатгадаг юм хаана нь байна ямар аюултай юм бэ болъё, буцааж хий юун идэх наадахаа юманд хийгээчээ” гэж орилж өөрийн авчруулсан өндөр үнэтэй хавчнаасаа айсан байдалтай байв.
Мөн Зөөсий охин ихэд гайхсан байдалтай “Үсрээд гараад ирвэл яах юм? Наадахаа идэх гэж байгаа юм уу?” хэмээн мөн л айж байлаа.
Б.АМАР












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.