Бизнес мэдээГадаад мэдээДЭЛХИЙ

БНСУ-ын хамгийн том хэвлэлд “Shoppy.mn”-ийг тус улсын “GMarket”-тай хамтрах талаар мэдээллээ

БНСУ-ын хамгийн том мэдээллийн сайтуудын нэг болох “Naver News” Монголын онлайн худалдааны платформ “Shoppy.mn”-ийн талаар мэдээлсэн байна.

Тус нийтлэлд бичсэнээр “Өмнөд Солонгосын “G Market” онлайн дэлгүүр гадаад дахь борлуулалтын сувгийг өргөжүүлэхийн тулд “Shoppy.mn”-тай бизнесийн гэрээнд гарын үсэг зурсан гэдгээ даваа гарагт /2024.02.26/ мэдэгджээ.

“Naver News” дээр мэдээлсэнээр Хоёр талын төлөөлөгчид өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт /2024.02.21/ гэрээнд гарын үсэг зурсан байна. “Shoppy.mn” компани “G Market”-ийн бүтээгдэхүүнүүдийг өөрийн платформ дээрээ холбож, Өмнөд Солонгосоос Монгол руу хүргэх ажлыг хариуцах юм.

Энэ сарын сүүлээр гэхэд 300 мянга орчим “G Market”-ийн бүтээгдэхүүн “Shoppy.mn”-компанийн платформ дээр холбогдож, ирээдүйд бүтээгдэхүүний тоог нэмэх аж.

“G Market” компанийн борлуулалтын хэлтсийн дарга И Тэкчон “Бид Монголын хамгийн том цахим худалдааны платформ болох “Shoppy.mn”-ээр дамжуулан “G Market”-ийн борлуулагчдын бүтээгдэхүүнийг Монголын хэрэглэгчдэд хүргэх боломжтой боллоо. Бид борлуулалтын сувгийг хөгжүүлэхийн төлөө хүчин чармайлт гарган ажиллана” гэсэн байна.

“G Market”-ийн сонирхолтой баримт

“G Market” нь 2000 онд “Goodsdaq” нэрээр БНСУ-ын “Interpark” компанийн охин компани болж үүсгэн байгуулагджээ. “Interpark” нь Өмнөд Солонгосын хамгийн анхны цахим худалдааны платформ юм.

2003 онд “Goodsdaq” нэрээ “G Market” болгон үйлчлүүлэгчээс үйлчлүүлэгчийн хооронд цахим худалдааг явуулах бизнесийн горимоор ажиллаж эхэлжээ.

2006 онд “G Market” АНУ-ын “NASDAQ” хөрөнгийн биржид бүртгэлтэй анхны компани болсон байна.

Тус компанийг 2009 онд АНУ-ын хамгийн том цахим худалдааны платформуудын нэг болох “eBay” худалдаж авсан ч хэсэг хугацааны дараа БНСУ-ын Шинсэгеэ сүлжээ их дэлгүүрийн компанид 3 их наяд воноор зарсан юм.

"Naver News" агентлагийн мэдээг бүрэн эхээр нь унших бол ЭНД дарна уу.

Эх сурвалж: Naver

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-02-29 13:26

Юун хөөрхөн юм, шууд Солонгосоос авчруулж болох нь ээ

Зочин
Зочин
2024-02-29 13:30

Amjilt husey ee...

Холбоотой мэдээ

Back to top button