ДАТАГРАФИКНийгэм мэдээ

Инфографик: Нярайн эндэгдэл өсөөгүй, өнгөрсөн оноос эхэлж буурсан үзүүлэлттэй байна

Сүүлийн хоёр жил манай улсад нярайн эндэгдэл буурсан үзүүлэлттэй байна. Бид 2019-2023 оны нярайн эндэгдлийн судалгааг ашиглаж энэхүү датаграфик мэдээллийг бэлтгэв. Нярайн эндэгдэлд олон төрлийн шалтгаан нөлөөлдөг бөгөөд дутуу төрөлт болон, эхийн эрүүл мэндтэй холбоотой эндэгдэл хамгийн их тохиолдлыг эзэлдэг байна.

Манай улсын хэмцээнд өнгөрсөн зургаан сар улсын хэмжээнд нярайн эндэгдэл 11 болон 12 сард огцом нэмэгдсэн байна.

Дээрх графикаас үзэхэд манай улсын нийт хэмжээнд өнгөрсөн зургаан сарын хугацаанд арваннэг болон арванхоёрдугаар саруудад нялхсын эндэгдэл хамгийн өндөр байжээ. Үүнийг зарим судлаачид утааны улирал эхэлсэнтэй холбоотой гэж тайлбарладаг байна. Хүйтэн сэрүүн орж, утааны улирал эхлэж, эхийн дархлаа суларч, улмаар урагт нөлөөлдөг гэж үздэг аж.

Харин сүүлийн таван жил 2021 онд нийт улсын хэмжээнд нярайн эндэгдэл хамгийн өндөр байсан бол 2022, 2023 онд энэхүү үзүүлэлт буурсан байна.

Тодруулбал, Монгол улсын хэмжээнд 2020 болон 2021 онд нярайн эндэгдэл хамгийн өндөр байна. 2021 онд Улаанбаатар, Ховд, Говь-Алтай аймгуудад нярайн эндэгдлийн хамгийн олон тохиолдол бүртгэгдсэн бол эсэргээрээ Баян-Өлгий болон Сүхбаатар, Дорноговь аймагт цөөн тооны тохиолдол бүргэгджээ.

Нярайн эндэгдэл нь олон төрлийн шалтгаантай бөгөөд түгээмэл тохиолддог эндэгдэл нь дутуу төрөлт болон, перинаталь үеийн эмгэг, амьсгалын тогтолцооны эмгэг, төрөлхийн хөгжлийн гажиг гэх мэт хүчин зүйлс нярайн эндэгдэлтэй холбоотой байна.

Дутуу төрөлт гэдэг нь: Хүүхэд төлөвлөгдсөн хугацаанаас гурав ба түүнээс дээш долоо хоногийн өмнө хорвоод мэндлэх явдал. Өөрөө хэлбэл, дутуу төрөлт нь жирэмсний 37 дахь долоо хоног эхлэхээс өмнө явагдах төрөлт гэсэн үг юм. Дутуу төрөх үеийн эрүүл мэндийн хүндрэлүүд харилцан адилгүй байдаг, эрт төрөх тусам эрсдэл өндөр байдаг. Дутуу төрөлтийг дараах байдлаар ангилна:

  • Аяндаа эхэлсэн дутуу төрөлт /ургийн ус бүтэн байхад базлалт эхэлж төрөлт явагдах/. Нийт дутуу төрөлтийн 30-40%-ийг эзэлнэ.
  • Аяндаа эхэлсэн дутуу төрөлт /ургийн ус гадагшилж төрөлт явагдах/. Нийт дутуу төрөлтийн 30-40%-ийг эзэлнэ.
  • Зайлшгүй жирэмслэлт таслах шаардлага бий болсноос үүдэн төрөлт сэдээсэн дутуу төрөлт. Нийт дутуу төрөлтийн 20%-ийг эзэлнэ.

Ураг тээж эхлэсэн цагаас хойш тогтмол эмчийн хяналтад ороогүй тохиолдолд нярай эндэгдэх тохиолдлын тоо олширдог байна. Мөн урагт хортой хүнс болон шим тэжээл багатай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх, суурь өвчлөл, БЗДХ-ууд нь урагт сөрөгт нөлөөтэй байна.

Дээрх графикуудаас үзэхэд нярайн эндэгдэл сүүлийн хоёр жилийн хугацаанд буурсан бөгөөд хөдөө орон нутагт ч мөн энэ төрлийн тохиолдлын тоо багассан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
no name
no name
2024-02-29 23:00

zarim emch nar ni chadvarguibol yah gej eh barigch hiiged aluurchidaas oorchgui ymar ch hariuchlaga huleehgui hunii nandin uriig alchihaad

Холбоотой мэдээ

Back to top button