ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

Б.Гантөмөр: Хөдөө аж ахуйн биржээр 6.6 тэрбумын 785 тонн махны арилжаа хийсэн

Улс оронд нүүрлээд буй зудын нөхцөл байдал хүндэрснээс үүдэн УОК өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Үүнтэй холбогдуулан УОК-оос өдөр бүрийн 11 цагаас иргэдэд мэдээлэл хүргэж буй. Өнөөдрийн /2024.02.29/ мэдээллээр УОК-оос зудын нөхцөл байдлын мэдээллийг хүргэсний дараа Хөдөө Аж Ахуйн Биржийн албаны дарга Б.Гантөмөр мэдээллийг өглөө.

Тэрбээр “ХАА бирж 2024 онд мал махны арилжаанд төвлөрч байна. Нэгдүгээр сард албан ёсоор эхлүүлсэн. Өнөөдрийн байдлаар 277 хэлцлээр 785.5 тонн махыг 6.6 тэрбум төгрөгийн арилжаа зохион байгуулсан. Үүнд:

  • Хонины мах 440 тонн
  • Үхрийн мах 174.7 тонн
  • Ямааны мах 23.6 тонн
  • Адууны мах 147 тонн биржээр арилжаалсан.

Махны зориулалтаар авч үзвэл нийт махны 7.2 хувь нь дотоодын зах зээлд нийлүүлсэн. Харин 92.8 хувь нь экспортод гаргах зорилгоор арилжаалагдсан байна. Махны чанараас хамаарч арилжааны ханш харилцан адилгүй байсан.

  • Сарлагийн хөлдөөсөн мах 6,500-8,500 төгрөг
  • Үхрийн сэврээсэн мах 11,000-13,500 төгрөг
  • Үхрийн хөлдөөсөн мах 7,500-8,500 төгрөг
  • Хонины хөлдөөсөн мах 6,000-8,000 төгрөг
  • Хонины сэврээсэн мах 6,500-9,000 төгрөг
  • Ямааны хөлдөөсөн мах 4,500-5,500 төгрөгөөр зарагдсан.

Мал худалдан авахад зудын нөхцөл байдал нөлөөллөө. Энэ хүрээнд 10 600 толгой малын махыг нийлүүлсэн" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 29, 2024 13:50

Худлаа тоо байна. Хүй 7 худгийн цаана байрших ХААБирж гэх нэртэй газар ажиллаж байхыг огт хараагүй, сахиул айлаас нь бол сүү худ�##�даж авч байсан.

Эрлэгийн элч
Эрлэгийн элч
2 сар 29, 2024 22:04

Энэ газрыг ш�##�гааа

Холбоотой мэдээ

Back to top button