УЛС ТӨРУлс төрийн мэдээ

“Хөгжлийн банк”-ны ганц хоригдогч буюу Н.Мөнхбатаар туг тахих нь

Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбатад хоёр жилийн хорих ял оноосон бол ТУЗ-ийн дарга асан Б.Шинэбаатар, ТУЗ-ийн гишүүн асан Ч.Отгочулуу нарыг суллаж, 20 сая төгрөгөөр торгох шийтгэл шүүхээс оногдуулав.

Анхан шатны шүүхээс Н.Мөнхбатыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад давуу эрх олгосон гэх үндэслэлээр дөрвөн жилийн хорих ял оноосон билээ. Түүнийг Худалдаа хөгжлийн банканд давуу байдал олгон зах зээлийн ханшаас өндөр үнээр буюу 27.5 тэрбум төгрөгөөр 14 давхар барилгаас хоёр давхрыг нь худалдан авсан хэрэгт гэм буруутайд тооцсон.

Ингэснээр тэд Хөгжлийн банкнаас ял сонссон анхны хүүс болсон. Харин нөгөө хоёр нь мултарч, Н.Мөнхбат ганцаараа ял эдлэхээр болов.


Хөгжлийн банкны хэрэг шүүхийн танхимд багтахааргүй олон холбогдогчтой, сүр дуулиантай ямар том улс төрийн хэрэг байв. Хөгжлийн банк дампуурлын эрмэгт очиж, Монгол Улс дефольт болох эрсдэл хүлээсэн улс төрийн зорилготой асар том бүлэглэлийг ардаа нуусан айхтар хэрэг гэгдсэн.

Нийт 80 хүн, дөрвөн хуулийн этгээд шүүгдэж байв. Ингэснээр 48-ыг нь гэм буруугүй гэж үзсэн. Харин 32 шүүгдэгч, дөрвөн хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон.

Прокуророос дээрх нэр бүхий 48 хүний хэргийг үндэслэлгүй хэрэгсэхгүй болгосон, мөн зарим шүүгдэгч нарт зорчих эрх хязгаарлах, торгох ял оногдуулсан нь тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэгт тохироогүй, ял хөнгөдсөн гэж үзэн анхан шатны шүүхийг шийдвэрийг хүчингүй болгуулахаар эсэргүүцэл бичсэн ч шүүх хурал болоогүй байгаа юм.

Эцсийн шатандаа очиход гэм буруутай хүн байхгүй болтлоо замхарчихлаа. Н.Мөнхбатаас өөр ял сонссон хүнгүй болж, түүгээр туг тахиад өнгөрөх нь гэдэг шүүмжлэл хөвөрч байна.

У.УЯН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
9 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-03-01 14:55

Мөнхбат хоншоортой эр хүн юм даа. Ардаа байсан Фортуна, Гарамгайбаатар нарыг улаан цээжээрээ ха�##�аа

Зочин
Зочин
2024-03-01 15:30

Нам дагасан топ өлөн хулгайчууд нь

нЯМ
нЯМ
2024-03-02 09:02
Reply to  Зочин

Энд нам ямар хамаатайг мэдэхгүй байна . Харин энэ шүүгч нар бол жинхэнэ улсын / төрийн бус/ дайсан болцгоосон юм биш үү

Зочин
Зочин
2024-03-01 15:33

БИДНИЙ АМЬДАРЧ БАЙГАА ЭНЭ ЦАГ ҮЕ ХУДАЛЧ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН ДЭЭРЭМЧИН ПОПРОГЧ НАРААР ТӨРӨӨ ЗАЛУУЛСАН ЗАЯА НЬ ХАЯСАН ЦАГ ҮЕ БӨЛГӨӨ ХУДЛАА ЯРИНА СҮРЖИГНЭНЭ ХӨГЖЛИЙН БАНК НҮҮРСНИЙ ГЭХ ТОДОТГОЛТОЙ ЭХ ОРНООСОО ХУЛГАЙЛСАН БҮЛЭГ ХУЛГАЙЧ НАРЫГ ШОРОНД ХАТААЖ ШОНД ДҮҮЖЛЭНЭ ГЭЖ СҮРЖИГНЭСЭН ОДОО Л ШУДАРГУУ ЁС ТОГТОЖ МОНГОЛ ИРГЭДИЙН НУРУУ ТЭНИЙХ НЬ ГЭТЭЛ АЙМААР ТОМ ДУНД ХУРУУГАА ГОЗОЙЛГОСОН.НҮҮРСНИЙ ХУЛГАЙД ОРОЛЦООГҮЙ УЛС ТӨР БИЗНЕСИЙХЭН БАЙНА УУ? ОДОО СОНГУУЛИЙН ӨМНӨ ДУР ЗОРГООРОО ХУЦАЛДАЖ МЕТРО Ч ГЭХ ШИГ АВИЛГА ХОРООЛЛЫГ ДЭЛБЭЛНЭ Ч ГЭХ ШИГ ЯАСАН ИХ ТОГЛООМТОЙ АЛИАЛАГЧ НАР ВЭ? ТА НАР НЭЭРЭЭ ГАЛЗУУРЧ БАЙНАА ИРГЭД ЧИНЬ ӨДӨР ИРЭХ ТУСАМ ӨРНӨӨС ӨРНИЙ ХООРОНД АМЬДАРЦГААЖ СОЛИХ Ч БАНДААЖГҮЙ БОЛТЛОО ДОРОЙТЛОО.СОНГУУЛЬД ЯМАР ИХ МӨНГӨ ЦАЦНА ВЭ? ҮҮНИЙ ГОРЫГ МАНИУС Л ҮҮРНЭ ТӨЛНӨ ҮНЭ ӨСНӨ МОНГОЛЫН ИРГЭДДЭНДҮҮ ХҮЛЦЭНГҮЙ МААНАГ БӨЛГӨӨ ДАРЛУУЛСААРААН БАЙГААД ҮНЭН ТҮП БОЛЖЭЭ. СОНГУУЛИАР ЭДЛЭХ ЁСТОЙ ЭРХ БҮХ БОЛОМЖОО ХЭДХЭЭН ТӨГРӨГ АРХИ ДАРС ГУРИЛ БУДААХНААР АРИЛЖИЖ ОРХИНО СОНГУУЛИЙН МАРГААШНААС ЭДГЭЭР ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИН ДЭЭРЭМЧИД ЭРГЭЖ НОЦООД АМЬДРАЛЫГ ЧИНЬ ТАМ БОЛГООД БАЙГААГ УХААРААЧ ОЙЛГООЧ ТЭНЭГҮҮДЭЭ ЭСВЭЛ ТА НАР БҮГДЭЭРЭЭ ҮХЭР БОЛЦГОО ӨВС ЗУЛГААЖ ДЭЛЭНГЭЭ ШУВТРУУЛЖ ЯВЖ БАЙГААД ДУХАНДАА СҮХДҮҮЛЭЭД ХҮЧИТ ШОНХОРЫН ЗАХЫН ЛАНГУУН ДЭЭР ТАВАГНААД ХЭВТЭЦГЭЭ МАЛНУУДАА

Зочин
Зочин
2024-03-01 17:20
Reply to  Зочин

энэ хүн их зөв яг л үэнийг бичсэн байна. Гэхдээ одоо ард түмэн одоо нэг ухаарсан байх гэж бодож байна. Төрийн эргүүлэх хэмжээнд сан�##�аа өгөх байх гэж найдаж байна. Хэрвээ тийм хэмжээнд сан�##�аа өгөхгүй бол 2024 ондоо багтаад бүгдээрээ үхэр болоод духандаа сүрдүүлээд хүчит шонхорын захын лангуун дээр л очиж таарна даа.

Зочин
Зочин
2024-03-01 17:35

Үсрээд л жил суугаад гарч ирээд авилг�##� хулгайгаар олсон хэдэн тэрбумаараа жарганштээ .

Зочин
Зочин
2024-03-01 23:06

Үүнийг луйварчид төр барьсан үе гэдэг болой.

ЗочинБУЗРЫГ БУЗРААР
ЗочинБУЗРЫГ БУЗРААР
2024-03-04 12:54

ХҮК п�####� минь чи ард түмнээр багахан шиг тоглоорой. буцаад чамаар тоглох цаг хаяанд байх шүү

Зочин
Зочин
2024-03-23 10:37

Мөнхбатаа үргэлж дэмждэг шүү. Үнэн хэзээ нэгэн цагт ялж л таарна. Даваад гараарай хө

Холбоотой мэдээ

Back to top button