Алексей Навальный агсныг оршууллаа

ОХУ-ын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный агсан хоёрдугаар сарын 16-ны өдөр Хойд туйлд оршдог шоронд амьсгал хураасан. Түүний шарилыг гэр бүлд нь хүлээлгэн өгсөн гэж эх сурвалжууд өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн юм.
Тэгвэл Навальныйг Москва хотод, амьдардаг байсан гэрийнх нь ойролцоох оршуулгын газарт оршуулсан байна.Ээж Людмила, аав Анатолий нар түүнийг сүүлийн удаа үнсэж гашуудагсад эцсийн хүндэтгэлээ үзүүлсний дараа номлогч Навальныйн нүүрийг цагаан даавуугаар бүрхэж, авсыг хаасан юм.
Ёслолд оролцсон олон мянган хүн оролцохдоо “ОХУ эрх чөлөөтэй болно”, “Дайнд үгүй гэж хэл”, “Путингүй Орос”, “Бид хэзээ ч уучлахгүй”, “Путин бол алуурчин” гэсэн уриа лоозон барьсан байв.Цагдаагийн алба хаагчид ёслолын газарт олноороо байсан ч хөндлөнгөөс нэг их оролцоогүй юм.
Камила нэртэй эмэгтэй “Энд ирсэн 10 мянган хүний нэг нь ч айхгүй байна. Бид энд юунаас ч айгаагүй эрэгтэйн дурсгалд хүндэтгэл үзүүлэхээр ирлээ” гэж хэлжээ.Харин 25 настай Кирилл “ОХУ-ын ирээдүйн хувьд эмгэнэлтэй үйл явдал. Бид бууж өгөхгүй, сайн сайханд итгэсээр байх болно” гэсэн байна.
ОХУ–ын цагдаагийн алба оршуулах ёслолын үеэр хөндлөнгөөс нэг их оролцоогүй ч “OVD-Info” байгууллагын мэдээлснээр Москвад зургаан, бусад бүсүүдэд 39 хүн баривчлагджээ.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
OROS ORNII IREEDUI UDAHGUI BOLOH SONGUULIAR L SHIIDEGDEH BHAA...SAIN SAIHANIIG L HUSIEDEE...
Юу гдг билээ хулгайч нарыг яаж устгадаг гдг билээ эхлээд хулгайчыг буудаж �##�на дараа нь оршуулганд ирэгсэдийг нь цэвэрлэнэ гдг билүү