Хээр очиж төрсөн өдөр тэмдэглэсэн цэргийн дарга нар түлхүүрээ олоогүйн улмаас нэг нь осгож нас баржээ
Хилийн цэргийн ... дугаар ангийн албан тушаалтнууд алба хаагчид үүргээ гүйцэтгэж байхдаа төрсөн өдрийг тэмдэглэж, улмаас нэг нь осгож амиа алдсан хэрэг энэ сарын 1-2-нд шилжих шөнө гарчээ.
Нэр бүхий алба хаагчид цэргийн ангиас 38 км зайд Хилийн харуулын 1 дүгээр заставын харуул манааны ээлж солилцсоны дараа батлагдсан зам маршрутаас гарч Хилийн харуулын нэгдүгээр заставаас 65 орчим км зайтай байх Бөхмөрөн суманд очсон байна.
Тэд ахлах ахлагч Б.Б-гийн төрсөн өдрийг тэмдэглэнэ гэх нэрийдлээр Бөхмөрөн сумын “Булгийн эхэн” нэртэй газарт очиж, архи уусан. Тэгээд цааш явах гэтэл машиныхаа түлхүүрээ ололгүй тухайн газраа хоножээ.
Маргаа нь ахлах ахлагч Б.Б 0227 дугаар анги руу тусламж авахаар явганаар явсан. Гэвч гуравдугаар сарын 01-02-нд шилжих шөнө 01 цагийн үед хээрээс осгосон байдалтай байхад нь олж, эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь насаа алджээ.
Б.ХАШ-ИЛД












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Галзуу хүний мэдээ байна
Мэдээ юмуу хов юмуу ичиж үхмээр утга агуулгатай юм бичихээсээ ичээчээ удахгүй заригийнхаа араас орох болтугай
Ийм хүмүүст хүүхдээ даатгах нь аймаар биз дээ. Ганц хүүгээ.
Төрсөн өдөр гэж архидан согтуурч явахын оронд өнчин ядууст өглөг өгдөг өдөр болговол зүгдээ
За гуцаа.Тэгээд нээх хандив гуйсан өгөөд ч өөдлөхгүй гуйлгачин заяатай сдаа нарт яахаараа өртэй төрдийн.Юм бол хандив тусламж гэдгийн
Галзуу хүний өдрийн тэмдэглэл болжээ.архи хар мөртэй......
Одооны автомашин ийм л байгаа юм. Унтарлаа л бол дуусаа. Орос машин байсан бол утсаар холбоод л төмөр утсаар боогоод дэлхийг тойно , согтуу ч гарчих байх
z##l mdrel gchi mne
ВО БЫСДА МЭДСЭН БОЛ АРХИ УУДАГГҮЙ БАЙЖ СОГТУУГААРАА ҮХЖЭЭ ОДОО ЯАХ ВЭ ДЭЭ МУУСАЙН АРХИЧИНГУУД ИНГЭЭД ЧАДРААД ДУУСААД АРХИНЫ ҮЙЛДВЭРҮҮД НЬ ХААГДААД ЗӨВХӨН ТАЛХ БООВ ХИЙДЭГ БОЛЧИХВОЛ МОНГОЛ ХӨГЖИНӨ
Ийм мэдээ хэнд хэрэгтэй юм бэ? Хэлээдэх дээ Eguur.mn сайтаас асууж байна