Гадаад мэдээДЭЛХИЙ

Хаитид 4 мянга гаруй хүн шоронгоос оргож, эмх замбараагүй байдал үүсжээ

Амралтын өдрүүдэд Хаити улсын нийслэл Порт-о-Принст оршдог Үндэсний хорих анги руу гэмт бүлэглэлүүд халдсаны улмаас 4 мянга гаруй хүн шоронгоос оргож, эмх замбараагүй байдал үүсжээ.

Баасан гарагт /2024.03.01/ гэмт бүлэглэлийн ахлагч Жимми Шеризьер нийслэл дэх бусад бүлгүүдийг эвсэлдэн нэгдэж, Ерөнхий сайд Ариэль Хэнригийн засгийн газрыг түлхэн унагаахыг уриалсан юм.

Үндэсний хорих анги нь Хаити дахь хамгийн том шорон бөгөөд халдлагын дараа 100 гаруй л хоригдол тус ангид үлдсэн байна. Мөн Порт-о-Принст оршдог 1,400 хүн ял эдэлж буй өөр нэгэн шорон руу гэмт бүлэглэлүүд халджээ.

Халдлага гарах үед Хаитийн Ерөнхий сайд Хэнри Кени улсад байсан юм. Тэрбээр улсад нь үүсээд буй эмх замбараагүй байдлыг тогтоохын тулд НҮБ-ын тусламжийг авахаар ажиллаж эхэлсэн байна.

Хаити улсын Харилцаа холбооны сайд Х (хуучин Твиттер) дээр мэдэгдэл гаргахдаа “Үндэсний цагдаагийн алба нийгмийн дэг журмыг сэргээхийн тулд оргосон хоригдлуудыг олж, эдгээр гэмт үйлдлүүдэд гэм буруутай этгээдүүд болон тэдний холбоотнуудыг баривчлахаар бүх арга хэмжээг авч байна” гэжээ.

Эх сурвалж: New York Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button