Гадаад мэдээДЭЛХИЙЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

Биткойны ханш сүүлийн 2 жилд анхны удаа 64 мянган ам.долларт хүрчээ

Сүүлийн үед Биткойны ханш хурдацтайгаар өсөх болсон. Тэгвэл өнөөдөр /2024.03.04/ тус криптовалютын ханш 64 мянган ам.доллар давсан байна.

Өнөө өглөө Азийн орнуудад арилжаа эхлэхэд Биткойны ханш 64,285 ам.доллар болсон нь 2021 оны сүүлээс хойш хүрсэн хамгийн өндөр үнэ. Тус криптовалют 2021 оны арван нэгдүгээр сард 68,999.99 ам.доллар хүрсэн нь түүхэн дээд амжилт юм.

Зах зээлийн нийт үнэлгээгээрээ хамгийн томд тооцогддог криптовалют болох Биткойны ханш энэ он гарснаас хойш 50 хувиар өссөн. Энэ өсөлтийн ихэнх нь сүүлийн хэдэн долоо хоногт АНУ-ын хөрөнгийн биржүүдэд бүртгэлтэй арилжаалдаг сан буюу ETF-ийн арилжаа нэмэгдсэнтэй холбогдон үүссэн байна.

Энэ жилийн эхээр АНУ-ын Үнэт цаас, биржийн хороо Биткойн дээр суурилсан ETF буюу биржээр арилжаалдаг санд зөвшөөрөл олгосон. Биткойн дээр суурилсан ETF-д зөвшөөрөл олгосон нь хүмүүсийн сонирхлыг сэдрээн, хөрөнгө оруулагчдад олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулах шинэ боломж нээсэн юм.

Биткойны ханш нэмэгдэж байгаагаас гадна дэлхийн томоохон эдийн засагтай улсуудын хувьцааны индексүүд мөн өсөлт үзүүлж буй. Энэ талаар “Spectra Markets” нэртэй дүн шинжилгээний фирмийн захирал Брент Доннели “Бүх зүйлийн ханш өсөж, хүн болгонд сайхан байсан 2021 оны загварын зах зээл эргэн ирлээ” хэмээжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button