Гадаад мэдээДЭЛХИЙ

БНСУ-ын анхны тагнуулын хиймэл дагуул сайн нягтаршилтай зураг авч байна

БНСУ-ын зэвсэгт хүчний эх сурвалж тус улсын анхны тагнуулын хиймэл дагуул БНАСАУ-ын нийслэл Пёняны зургийг сайн нягтаршилтай авсан гэж хэлсэн байна.

Өмнөд Солонгос тус зэвсэгт хүчний зориулалттай хиймэл дагуул өнгөрсөн арван хоёрдугаар сарын 2-ны өдөр Калифорни мужийн Ванденберг Сансрын хүчний баазаас хөөрсөн юм.

Эх сурвалжуудын хэлснээр хиймэл дагуулын цахилгаан оптик болон хэт улаан туяаны (EO/IR) дурангаар Пёнян гэх мэт Хойд Солонгос дахь байршлуудын зургийг туршилтаар авсан байна.

Нэгэн эх сурвалж “Yonhap” агентлагт хэлэхдээ “Саяхан ирсэн хиймэл дагуулын зургуудыг засварласан үр дүнг нь харахад хүлээлтийг бүрэн хангажээ. Пёняны төв хэсэг, боомт дахь хөлөг онгоцнууд тод харагдаж байна” гэсэн юм.

Тус хиймэл дагуул зургаа эсвэл долоодугаар сараас эхлэн үйл ажиллагаагаа бүрэн эхлүүлэх төлөвтэй байна. 2025 он гэхэд Өмнөд Солонгос Умард Солонгосын үйл ажиллагааг ажиглахын тулд нэмэлтээр дөрвөн хиймэл дагуул хөөргөх зорилготой байгаа аж.

Хойд Солонгосын хувьд өнгөрсөн арван нэгдүгээр сард анхны тагнуулын хиймэл дагуулаа хөөргөсөн. Тус хиймэл дагуул байрлалаа хоёрдугаар сарын дундуур байрлалаа өөрчилсөн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button