Гадаад мэдээДЭЛХИЙТехнологи

Facebook, Instagram, Threads, Messenger техникийн асуудлын улмаас царцжээ

Мягмар гарагийн /2024.03.05/ орой Meta компанийн эзэмшдэг Facebook, Instagram, Threads болон Messenger платформууд техникийн асуудлын улмаас дэлхий даяар хэдэн цагийн турш царцжээ.

Хэрэглэгчид эдгээр аппликейшн рүү орох боломжгүй болж эсвэл аккаунт нь автоматаар гарч дахин нэвтрэхгүй байсан аж. Тухайлбал зарим Facebook хэрэглэгчийн аккаунт автоматаар гарч нууц үгээ хийхэд нэвтрэхгүй байсан юм. Харин Instagram огт ажиллагаагүй болж царцсан.

“Down Detector” сайтаас харвал Facebook-ийн 500 мянган хэрэглэгч, Instagram-ийн 50 мянган хэрэглэгч, Messenger-ийн 10 мянган хэрэглэгч царцсан гэж мэдүүлсэн байна.

Хачирхалтай нь тус компанийн эзэмшдэг WhatsApp-д ийм асуудал үүсээгүй байна. Үүссэн асуудлын талаар Meta компанийн харилцаа холбооны дарга Энди Стөүн Х буюу хуучин Twitter дээр нийтлэл оруулахдаа “Хүмүүс бидний үйлчилгээнд нэвтрэхэд асуудал тулгарсныг засахаар ажиллаж байна” гэжээ.

АНУ-ын Кибер аюулгүй байдал, дэд бүтцийн аюулгүй байдлын албаны ахлах тушаалтан мягмар гарагт мэдэгдэл хийхдээ “Платформууд царцсантай холбоотой ямар нэгэн цахим гэмт хэрэг гарсан талаар мэдээлэл бидэнд байхгүй байна” хэмээсэн юм.

Хэдийгээр Meta компани асуудлыг шийдвэрлэсэн гэдгээ мэдэгдэн уучлал гуйсан ч Монгол Улсын зарим бүсэд Facebook орохгүй байгаа аж. Мөн "Down Detector" сайтаас харвал өнөө өглөөний 08:00 цагийн орчим Instagram-ийн 400, Facebook-ийн 2 мянга, Messenger-ийн 70 хэрэглэгч аппликейшн нь царцсан хэвээр байна гэж мэдүүлжээ.

Эх сурвалж: Yahoo News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-03-06 09:20

Tiim baikhaa. Uchigdur oroi bolokhgyi baij bsnaa genet orchikhsiin

Холбоотой мэдээ

Back to top button