Гадаад мэдээДЭЛХИЙЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

Биткойны ханш түүхэн дээд хэмжээнд хүрээд буцаад унав

Мягмар гарагт /2024.03.05/ Биткойны ханш түүхэн дээд хэмжээнд хүрэн шинэ рекорд тогтоосон байна. Тус криптовалют өмнө нь 2021 оны арваннэгдүгээр сард 68,999.99 ам.доллар хүрсэн нь сүүлийн гурван жилийн турш түүхэн дээд ханш байсан юм.

Тэгвэл Биткойн өчигдөр 69,202 ам.доллар хүрч дээд рекордоо эвджээ. Гэвч төд удалгүй ханш нь 7 гаруй хувь унаж 63 мянга орчим ам.долларт хүрсэн байна. Өнгөрсөн нэгдүгээр сарын сүүлээр АНУ-ын Үнэт цаас, биржийн хороо 11 ширхэг Биткойн дээр суурилсан биржээр арилжаалдаг санд зөвшөөрөл олгосон.

Энэ нь хөрөнгө оруулагчдын сонирхлыг дахин татах хүчин зүйл болжээ. Мөн дэлхийн орнууд бодлогын хүүгээ багасгах шуум сонсогдсон нь арилжаа нэмэгдэхэд хүргэж, Биткойн хэсэг хугацаанд түүхэн дээд хэмжээнд хүрсэн ханштай болсон байна.

“Anchorage Digital” нэртэ крипто платформын үүсгэн байгуулагч Нэйтан МакКаули “Биткойн түүхэн өндөр үнэд хүрсэн нь крипто зах зээлийн хувьд эргэлтийн цэг болж өглөө. Хөрөнгийн биржүүд өмнө нь криптовалютын арилжаанд оролцохоос зайлсхийж ирсэн. Тэгвэл одоо тэд крипто зах зээлийн өсөлтийн гол хүчин болж өгч байна” гэж хэлжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Ард
Ард
2024-03-07 16:29

Наад луйвраа хошногондоо чих л�##�руудаа худлаа сур�##�чилаад

Холбоотой мэдээ

Back to top button