СПОРТ

Боксын холбоо: Хэргийн эзэн ажилдаа үлдэж, ерөнхийлөгч нь явсан ч тамирчдад ГАНЦХАН боломж үлдэв

Монголчууд 1964 оноос хойшхи зуны олимпын бүх наадамд оролцсон. Энэ түүхт 60 жилийн хугацаанд нийт хоёр алт, 11 мөнгө, 17 хүрэл буюу нийт 30 медалийг эх орондоо авчирчээ. Үүнээс жүдочид 11, чөлөөтийнхөн 10, буудлагаар хоёр, боксоор долоон медаль хүртсэн байна. Ингээд харвал монголчууд олимпод дээрх дөрвөн төрлөөр голлох амжилтыг тогтмол үзүүлж буй гэж харж болно.

Тэгвэл 2028 оноос эхэлж боксыг олимпын төрлөөс хасна гэгдэж буй. Хэрэв энэ шийдвэр эцэслэгдэн батлагдвал энэ зуны Парисын олимпоос өөр боломж босксынхонд үлдээгүй гэсэн үг. Гэсэн ч тэдэнд үлдсэн ганц боломжийн бараг тал хувийг холбоо нь үгүй хийж, нийтийн шүүмжлэлийг дагуулаад байна.

Учир нь боксчдыг гурав болон тавдугаар сард олимпын эрх олгох чухал хоёр тэмцээн хүлээж байв. Анхных нь өчигдөр буюу гуравдугаар сарын 06-нд Италийн Буста Ацизо хотод эхэлсэн ч манай баг тамирчид оролцож чадсангүй.

Монголын боксчид тус хотод газардсан ч яагаад тэмцээнд оролцоогүй вэ

Эх сурвалжийн хэлснээр Монголын боксын холбооны дээрх асуудал удирдлагуудтай нь шууд холбоотой гэв. Тодруулбал, уг холбооны ерөнхийлөгчөөр У.Баатар гэх эрхэм ажилладаг байсан бол ерөнхий нарийн бичгийн даргаар Ц.Батнасан ажилладаг. Гол будлианы эзэн бол холбооны генсек Ц.Батнасан. Түүний хувьд боксын үндэсний шигшээ багийн оролцох байсан олимпын эрх олгох анхны тэмцээний мэдүүлгийг нэгдүгээр сарын 19-нд багтааж зохион байгуулагчдад хүргэх байсан ч хариуцлага алдаж хүргүүлээгүй аж. Товчхондоо энэ шалтгаанаар манай боксчид тус тэмцээнд оролцсонгүй.

Эргэн хараад, цаг хугацааны хувьд тооцоолоод үзвэл одоогоос хоёр сарын өмнө манай тамирчид дээрх чухал тэмцээнд оролцох үгүй нь шийдэгдчихсэн байсныг анзаарч болно. Харин яагаад баг тамирчид огт мэдэлгүйгээр тэмцээнд оролцох улсдаа газардсаныхаа дараа ийм мэдээ сонсов гэдэг анхаарал татна. Тэгвэл тус холбооны генсек мэдүүлэг хүргүүлэх чухал үед ажилдаа хэд хоног ирэлгүй, архидан согтуурч, холбоо тогтоох боломжгүй нөхцөл байдал үүсгэжээ.

Ингээд түүнээс мэдүүлэг хоцроосон гэдгийг мэдсэн ч аль хэдийнэ оройтож, боломжгүй гэдэг хариу сонссон юм байна. Энд мөн л ийм нөхцөл байдал үүссэнийг холбооны удирдлага, дарга мэдсэн хэрнээ яагаад багтаа хэлээгүй вэ гэдэг анхаарал татна. Энэ асуудлаас үүдээд тус холбоо ч ерөнхийлөгчгүй болжээ. Өөрөөр хэлбэл, Монголын боксын холбооны ерөнхийлөгч У.Баатар ажлаа өгсөн байна. Харин хэргийн эзэн гэгдэж буй генсек Ц.Батнасан Италид тамирчидтайгаа уулзахаар очоод байгаа юм байна.

Монголын боксчдод олимпод оролцох боломж үлдсэн үү

Манай боксчдод одоо олимпод оролцох эрх авах нэг л тэмцээн үлдсэн. Тэрхүү тэмцээн ирэх тавдугаар сард Тайландад болно. Тиймээс тамирчин бүрийн халаасанд нэг л боломж бий. Муугаар төсөөлвөл энд эрх авч чадаагүй тамирчин ахиж олимпын дэвжээнд гаралгүйгээр замналаа дуусгана. Учир нь 2028 оноос боксыг олимпын төрлөөс хасах асуудал хүчтэй хөндөгдсөн хэвээр байгаа.

Мэдээж бүх боксчид ганцхан тэмцээнээс эрх авах боломжгүй. Харин сая болсон эрх олгох анхны тэмцээнд оролцсон бол олимпод тулалдах тамирчдын тоо харьцангуй нэмэгдэх байв. Учир нь тус тэмцээнд эхний гурван байрт шалгарсан бүх тамирчин олимпод оролцох эрхээ өвөртлөх байж.

Монголын боксын холбооны одоогийн нөхцөл байдал

Эх сурвалжийн хэлж буйгаар, Монголын боксын холбооны ерөнхийлөгч У.Баатар ажлаа өгсөн бөгөөд түүнийг дэд ерөнхийлөгч В.Ганзориг нь орлож байгаа бол генсек Ц.Батнасан ажлаа өгөөгүй хэвээр байна. Энэ асуудлаар шигшээ багийн дасгалжуулагчaaр ажиллаж буй МУГТ Д.Отгондалайгаас тодруулахад, "Одоогоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй. Ерөнхий нарийн бичгийн дарга, удирдлагууд гадаадад байгаа. Ирээд удирдах зөвлөл хуралдаж, шийдвэр гаргаж мэдээлэл өгөх байх" гэсэн юм.

Италид албан бус тоогоор 32 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг байрлаж байгаа бөгөөд тэд эрх олгох тэмцээнд оролцогчдын жагсаалтад багтаагүй тул тамирчдын хотхон руу ч нэвтэрч чадахгүй нөхцөл байдалд байгаа юм байна. Тэд нэгдүгээр сарын 13-нд Унгарыг зорьж, урт хугацааны хамтарсан бэлтгэлд хамрагдан зарим олон улсын тэмцээнд оролцож, бэлтгэлээ сайн хангаад байсан. Харин тэдний олон сарын хөдөлмөрийг холбоо нь үгүй хийж, ийнхүү олон арван залуусын хичээл зүтгэлийг үнэгүйдүүлжээ. Ташрамд дурдахад, олимпын наадам бүрээр энэ төрөлд медаль авах өндөр магадлалтай орнуудын тоонд зүй ёсоор багтдаг улсынхаа нэр хүндийг унагаж, цаашлаад нийт тамирчдын амжилтаас ч хойш татах таагүй нөхцөл байдал үүсгэсэн холбогдох хүмүүст ямар хариуцлага хүлээлгэх вэ гэдэг чухал байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт гурав дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
21 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-03-07 10:10

Намдаа сан�##�аа өг тэрмуу олимп яадгын

Зочин
Зочин
2024-03-07 11:22

Энд ирж хурлдаад намын нөхрийн шахаасаар тэр Батнасан нь Холбооны Ерөнхийлөгч болнодоо, харж л байгаарай !

Зочин
Зочин
2024-03-07 13:31

Монголд яагаад хэргийн эзэн нь ил байхад өөр хүнийг шийтгээд өнгөрдөг гаж юм бээээ

Үл таалагч
Үл таалагч
2024-03-07 15:31

Зарим холбоо нэр зүүсэн юмнууд АРХИДАХ АВИЛГА авахаас өөрийг хийх чадваргүй, бас гадаад дотоод явах хүний бүрэлдэхүүнд өөрийн болон авилга өгсөн хүнээ оруулах явуулах зэргээр улсыг хохироодог нь илэрдэг. Ж нь гэхэд Цэндбаатарыг я�##�аа даа... тодорхой шүү дээ.

харамсалтай
харамсалтай
2024-03-07 16:08

Тамирчдаа чадсан байна.

Ygaan
Ygaan
2024-03-07 17:53

Boksiihon tamirchdaar biznes hgd udaj bna.teriigee bolioch ee

Сараа
Сараа
2024-03-07 21:39

Батнасан б�##�айг ажлаас нь х�##�аач х�##�агдаж солигддоггүй мөнхийн хойд Солонгосын тэнэг шиг л юм байж байхын архи дарсны асууд�##� Японд ширээний үйлчлэгч нэрээр охидыг явуулдаг байсан даа

Мэндбаяр
Мэндбаяр
2024-03-08 05:00

Шууд 2 ууланг нь �######�уул

Зочин
Зочин
2024-03-08 06:25

ямар хариуцлагагүй б�##�арсан юм болчвоо????
маш харамс�##�тай❗

Зочин
Зочин
2024-03-08 08:19

Пиздааакууд

Зочин
Зочин
2024-03-08 08:22

Ишшшшшш

Зочин
Зочин
2024-03-08 10:45

МАНайхны гар хүрсэн бүхэн б�##�ран дампуурдаг

Зочин
Зочин
2024-03-08 10:54

Gaihaltai hun yum sddddddddddaaaa

Зочин
Зочин
2024-03-08 14:54

Маш сонирхолтой

Зочин
Зочин
2024-03-08 17:10

Маш ойлгомжтой бичиж

Зочин
Зочин
2024-03-08 19:10

Сахил хүртээд ш�##� дордов гэгчээр спорт хариуцсан сайдтай болоод бүүр өнгөрчээ

Зочин
Зочин
2024-03-09 01:24

мАНАн бүлэглэл үнхээр эх оронд минь гай удаж байна хохирол амсаагүй с�##�бар ч гэж �##�га

Зочин
Зочин
2024-03-09 11:16

Эмгэнэл.

Зочин
Зочин
2024-03-09 17:42

Энэ з�##�уу Японд хараар ажиллаж байхдаа олон Монголчуудыг айлган сүрдүүлдэг байсан даа .
Ийм хүнээр нарийн бичиг хийлгээд байхдаа ч яахавдээ , ойлгомжтой дуус 2
Лапа дампуу сагсуу гар , Монголын ЭСЯ нд хогийн хулгайч нутаг нэгтнээ дээрэлхэж хүч хэрэглэж байсан олон хүн бүртнэлтэй бсны дотор энэ хүн бсн.
Олон ч хохирогчид гомдол гаргасан төв аймгийн нэршилтэй хогийн амьтад ч бсн

Алтай
Алтай
2024-03-09 22:03

Боксын холбооны дампуур�##� Цэндээ боксчин гадаадад гараад хир хүчээ өргөж байгаагаар л дүгнэж болно ш дэ. Яасан их боломжгүй нөхөр энэ тэр гээд хавчаад хасаад байсан ккк одоо өөрсдөө ямархуу байна ай хэн нь хасагдах байсанг нь бүгд ойлгоо байлгүй дэ угаасаа холбоо гэж нэг их найра а ярьсан архи уусан хүмүүс байдаг юм шиг мэдрэмж төрчихлөө.

зорчин
зорчин
2024-03-12 15:50

Хотын дарга х.Нямбаатар чинь ерөнхйилөгч нь байсан юм биш үү?

Холбоотой мэдээ

Back to top button