Нийгмийн
Зудад нэрвэгдсэн малчдад Сангийн яамныхан нэг өдрийн цалингаа буюу 139 сая төгрөг хандивлажээ

Зудын гамшигт нэрвэгдэж, хүндрэлтэй нөхцөл байдалд байгаа малчдад туслах хандивын аянд Сангийн яам болон харьяа байгууллагууд нэгдэж, нэг өдрийн цалин буюу нийт 138.730.918 төгрөгийг өнөөдөр УОК-т хүлээлгэн өглөө.
Хандивыг Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат болон бусад төлөөлөл гардуулан өгсөн юм.
Энэ үеэр сүүлийн долоо хоногийн хугацаанд өвөлжилт хүндэрсэн 15 аймгийн 4222 малчин өрхөд түлээ түлш, 6766 айлд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, 2010 өрхөд хоол хүнсний тусламж, 62722 өрхөд өвс, 69866 өрхөд малын тэжээл хүргэх ажлыг зохион байгуулж байгаа талаарх мэдээллийг УОК-ын Шуурхай штабаас танилцууллаа.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сангийн яамныхаа хамт олондоо т�##�архаж байна. Сангийн яамны ажилтнууд үеийн үедээ өндөр нэр төр, мэдлэг чадвар, сахилга бат, ёс зүйгээрээ тэргүүлж байдаг уламжл�##�ыг үүрд хадг�##�аарай.