Сэрэмжлүүлэг: “Соната-6” машины данхраад унаж, дарагдаж нас баржээ

Өнгөрсөн 24 цагт авто тээврийн ослоор хоёр иргэн нас баржээ. Тодруулбал,
Архангай аймаг, Өндөр-Улаан сум Донгой багийн “Донгойн даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 105 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 25 км-т/ Бага оврын ачааны автомашины араас суудлын автомашин мөргөж, суудлын автомашинд зорчиж явсан иргэд бэртэж гэмтсэн тухай дуудлагыг 03.07-ны өдрийн 04:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход Өндөр-Улаан сумаас Эрдэнэбулган сумын чиглэлд зорчиж явсан иргэн Ч-ын “Бонго-3” загварын ачааны автомашины араас мөн чиглэлд зорчиж явсан А-гийн “Королла” загварын суудлын автомашин мөргөж тус автомашины жолооч А /36 настай, эрэгтэй/ бэртсэн байсныг Эмнэлгийн байгууллагад, иргэн Н /36 настай, эрэгтэй/ автомашины төмөр эд ангид хавчуулагдан нас барсан тул цогцсыг 06:10 цагт гаргаж Цагдаагийн байгууллагад тус тус шилжүүлэн өгсөн.
Орхон аймаг, Баян-Өндөр сум Их залуу багийн “Баруун задгай”-н 18 дугаар гудамжинд суудлын автомашины доогуур засвар хийж байсан 1 хүн автомашиндаа дарагдсан тухай дуудлагыг 03.06-ны 16:54 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Б/52 настай, эрэгтэй/ нь өөрийн эзэмшлийн “Соната-6” загварын суудлын автомашины доод эд ангийг сольж байхад нь домакрат нь унаж автомашиндаа дарагдаж нас барсан тул цогцсыг 17:13 цагт гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээллээ.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дайн болж байгаа Украины мэдээнд нас барсан хүн 0 гэж гарч байхад манай үхэрнүүд мөргөлдөөд дарагдаад л үхээд байх юм даа
Хайран амь харамс�##�тай хүмүүс минь сургамж аваарай