Гадаад мэдээДЭЛХИЙСонин хачин

АНУ: 1950-аас 1960 онд UFO их харагдсан нь цэргийн нууц туршилттай холбоотой

Хүйтэн дайны үеэр америкчууд тэнгэрт үл мэдэгдэх нисдэг биет (UFO) харагдлаа гэж мэдэгдэх нь нэмэгдсэн байдаг. Тэгвэл тэдгээр мэдэгдлүүдийн талаар Пентагон тайлан бичиж гаргажээ.

1950-аас 1960 онд UFO харагдах нь нэмэгдсэн явдал нь АНУ-ын тагнуулын онгоц болон сансрын технологийн туршилттай холбоотой гэж тус тайланд дүгнэсэн байна.

Пентагон баасан гарагт /2024.03.08/ тус тайланг Конгресст танилцуулсан юм. Гэхдээ Пентагоны албан тушаалтнууд энэхүү судалгаа нь харь гарагийн тухай олон нийтэд сэтгэл хангах хариулт өгөхгүй гэдгийг хүлээн зөвшөөрчээ.

Тус тайланд “Үл мэдэгдэх нисдэг биетийн тухай телевизийн хөтөлбөр, ном, кино, сэдвүүд интернэт болон сошиал платформууд дээр асар их төвлөрсөн нь энэ сэдвийн талаарх олон нийтийн үзэл бодолд нөлөөлсөн байх. Мөн эдгээр нь хүн амын зарим хэсэгт үл мэдэгдэх нисдэг биетийн талаарх итгэл үнэмшлийг бэхжүүлсэн” гэж бичсэн байна.

Америкчууд харь гараг, үл мэдэгдэх нисдэг биетийн тухай сэдвүүдэд их сонирхолтой. 2021 онд “Gallup” агентлагийн явуулсан санал асуулгаар америкчуудын 40 гаруй хувь нь харь гарагийн сансрын хөлөг дэлхий дээр ирсэн гэж боддог хэмээн хариулжээ. Асуулгаас хоёр жилийн өмнө энэ тоо 33 хувь байсан юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-03-09 13:10

Herev 50-60-аад онд байсан технологи нууц байсан бол 70-оод онд хэрэгжээд өдий 2000-аад онд хуучраад олон ниййтэд ил болохоор барахгүй нийтийн хэрэглээ болдог. 50-60-аад оноос одоог хүртэл нуух боломжгүй. Технологи маш амархан хуучирна. Наадах чинъ зүгээр худ�##� мэдээлэл. Хэрэв үнэхээр ийм технологи байсан бол �##�ь болох эдийн засгийн эргэлтэнд оруулна. Мөн энэ технологи байсан бол өдийд онгоцны төвлөрсөн буудлын шаардлага бараг байхгүй. Машин шиг өргөн хэрэглээнд орох байсан. Би өөрөө Монголд уфо харж байсан бөгөөд өнөөдрийн байдлаар дэлхийн хамгийн хурдан сүүлийн үеийн онгоц ч уфо шиг дуртай зүг рүүгээ нисч чаддаггүй. хязгаарлагдм�##�. Дэлхий дээр тэгж нисдэг технологи байхгүй ч амъд биет байдаг. Зундаа шавьжнуудыг ажиглав�##� нисдэг шавьжнууд яг уфо шиг нисдэг. Чиглэлээ дуртай цагтаа огцом хурдаар өөрчлөх чадвартай. Мөн миний харсануфо дундуураа 2 хуваагдаж нэг нь нисч нэг нъ үлдэж агаарт замхрахдаа маш сонин гэрлийн хугар�##� явагдсан. Одоогоор дэлхий дээрх гэрлийг ажиглав�##� тэгж уу�####�г гэрэл одоогоор хараагүй байна. Хөдөө зүгээр агаарт бид гэрэл асаав�##� бидэнд яаж харагддаг вэ. Гэтэл тэр гэрэл яаж тэгж харагдсан бэ ?

Зочин
Зочин
2024-03-09 13:11

Наадах чинь Оросууд өөрсдийгөө хүчтэй армитай гэж бу�####�д итгүүлэхийг оролддог байсантай адил сонсогдож байна. Гэвч Украйны дайнаар бүгд тийм ч мундаг бишийг мэдсэнтэй адил...

Холбоотой мэдээ

Back to top button