БНХАУ-ын “CNOOC” компани Өмнөд Хятадын тэнгисээс 100 сая тонн газрын тос илрүүлжээ
Хятадын төрийн өмчит газрын тос, байгалийн хий олборлогч “CNOOC” компани Өмнөд Хятадын тэнгист 100 сая гаруй тонн газрын тос илрүүлсэн гэж баасан гарагт /2024.03.08/ мэдэгдэл хийжээ.
“Chinese National Offshore Oil Corporation” нь “CNPC”, “CPC” компанийн ард ордог БНХАУ-ын гурав дахь хамгийн том төрийн өмчит компани юм. Газрын тос Сувдан голын далай руу цутгадаг хэсэг дэх “CNOOC”-ийн эзэмшдэг Кайпингийн өмнөд газрын тосны талбайд олдсон байна.
Тус талбай дахь газрын тос нь хөнгөн нефть юм. Хөнгөн нефть нь нефтийн бусад төрлүүдтэй харьцуулахад илүү үнэ хүрдэг, боловсруулахад хялбар мөн их хэмжээний нүүрсустөрөгч агуулдаг аж.
БНХАУ-ын эх газар дээрх газрын тосны худгууд үйл ажиллагаа явуулаад урт хугацаа өнгөрч, газрын тосны гарц нь буурч байгаа тул тус компани далай эрэгтэй ойролцоох газрын тос, байгалийн хийн нөөцийг хөгжүүлэхэд их хэмжээний хөрөнгө оруулсан юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Дэлхийн 3 өдрийн хэрэглээ байна.