УРЛАГ

“Playtime Festival 2024” наадмын тасалбар борлуулагдаж дуусахад хоёр хоног үлдлээ

“Playtime Festival 2024” олон улсын хөгжмийн фестивалийн Late Bird тасалбар Shoppy.mn платформоор дамжин борлуулагдаж байна. Хугацаа дуусахад хоёр хоног үлджээ.

Late Bird тасалбар үнийн хувьд:

  • Энгийн бол 400 мянга
  • VIP бол 1.6 сая төгрөг юм.

Яагаад Late Bird вэ?

Early Bird, Late Bird буюу хоёр төрлийн хөнгөлөлттэй тасалбар санал болгодог. Цагийг тулгалгүй, эрт хувийн төлөвлөгөөгөө базаан, тасалбараа бэлдэх хүсэлтэй хүмүүст зориулагдсан. Early Bird борлуулагдаж дууссан бол одоо Late Bird наадам болохоос дөрвөн сарын өмнө ийн худалдаанд гарч буй.

Өөрөөр хэлбэл, Late Bird тасалбарыг амжиж авбал үнийн дүнгээс хөнгөлөлттэй.

Энгийн тасалбар ₮600 мянга бол ₮400 мянгаар, VIP тасалбар ₮2 сая бол ₮1.6 саяар тус тус худалдан авах боломж үүгээр бүрдэх юм.

Энгийн болон VIP тасалбарын ялгаа юу вэ?

Энгийн тасалбар наадмын талбайд дөрвөн өдрийн турш нэвтрэх эрх олгодог.

Тэгвэл “VIP” тасалбар нь,

  • Наадамд 3 хоногийн турш нэвтрэх эрх
  • ВИП асарт нэвтрэх эрх;
  • ВИП майхан хэсэгт нэвтрэх эрх
  • Угталтын багц (Welcome drinks)
  • Төлбөртэй вип автомашины зогсоол худалдаж авах эрх
  • Уран бүтээлчдийн асарт нэвтрэх эрх
  • Наадмын бэлэг дурсгалын зүйл бэлгэнд авах давуу талтай юм.

Тасалбар захиалах хэсэг рүү ЭНД дарж холбогдоорой.

“Playtime Festival 2024” олон улсын хөгжмийн наадам долдугаар сарын 4-7-ны өдрүүдэд Налайх дүүрэг дэх шинэ цогцолборт болно.

Мөн та 2023 онд наадмыг үзэж байсан бол дахин хямдарч 210 мянган төгрөгөөр авах боломжтой.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button