УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Т.Баярхүү: Өнөөдрийн байдлаар 3 сая 925 мянган мал зүй бусаар хорогдсон

Улс оронд нүүрлээд буй зудын нөхцөл байдал хүндэрснээс үүдэн УОК өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Үүнтэй холбогдуулан УОК-оос өдөр бүрийн 11 цагаас иргэдэд мэдээлэл хүргэж буй. Өнөөдрийн /2024.03.11/ мэдээллээр УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү дараах мэдээллийг өглөө.

Хоёрдугаар сарын 29-ний өдрийн байдлаар буюу хамгийн сүүлд хийсэн зудын үнэлгээгээр 11 аймгийн 50 суманд төмөр буюу шилэн зудтай, 17 аймгийн 135 суманд цагаан зуд, 17 аймгийн 56 сум цагаанаар зудархуу байна. Нийтдээ 21 аймгийн 256 сум болон нийслэлийн дөрвөн дүүрэгт хаваржилтын нөхцөл байдал хүнд байна.

Төмөр зудтай 11 аймгийн 50 суманд 33 мянган 629 малчин өрх, цагаан зудтай 17 аймгийн 135 суманд 75 мянга 545 малчин өрх, цагаанаар зудархуу 17 аймгийн 56 сум, нийслэлийн дөрвөн дүүрэгт 32 мянга 474 малчин өрх байна. Монгол улсын хэмжээнд 140 орчим мянган малчин өрх өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэн байна.

Улсын хэмжээнд гуравдугаар сарын 7-ны байдлаар гурван сая 925 мянга 734 толгой мал зүй бусаар хорогдсон.

Хамгийн их хорогдолтой аймгууд:

  • Сүхбаатар аймаг- 1 сая 157 мянган толгой мал
  • Хэнтий аймаг- 540 мянган толгой мал
  • Дорноговь- 383.1 мянган толгой мал
  • Төв аймаг- 273 мянган толгой мал
  • Архангай аймаг- 249.4 мянган толгой мал
  • Дундговь аймаг- 169.6 мянган толгой мал хорогджээ.

МУ-ын ЗГ-ын тогтоолоор иргэдэд тусламж үйлчилгээ үзүүлж, хаагдсан зам давааг нээж өгч байгаа билээ. Одоогийн байдлаар малчин өрхийн 63588 иргэнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.

Үүнд:

  • 2071- Жирэмсэн эмэгтэй
  • 7707- 0-5 насны хүүхэд
  • 13133- Өндөр настан
  • 4594- Тусгай хэрэгцээт иргэн
  • 11311- Архаг суурь өвчтэй иргэн
  • Мөн отроор нүүдэллэж байгаа 4774 иргэнд сум орон нутгаас эрүүл мэндийн тусламж үзүүлсэн байна.

Аймаг орон нутгийн эмнэлгийн чадамжийг сайжруулахаар резидент эмч нарыг хөдөө орон нутагт явуулсан байна. Суманд 195, хөдөөгийн нэгдсэн эмнэлэгт 8, өрхийн эрүүл мэндийн эмнэлэгт 38, аймгийн нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгооны төвд 47 резидент эмч үүрэг гүйцэтгэж байна.

Өнгөрсөн долоо хоногт 0-5 насны-2446 хүүхэд, жирэмсэн-325 эх, зонхилон тохиолдох өвчний чиглэлээр-4223 хүн, яаралтай тусламжийн чиглэлээр-564 хүн, сэтгэлзүйн чиглэлээр 1008 хүнд эрүүл мэндийн тусламж үзүүлжээ.

Хоёрдугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар хөдөө орон нутагт хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэхээр болсон. Үүний дүнд 21 аймгийн 116 мянган мөлчин өрхөд тусламж үзүүлэхээр 1164 тонн гурил, 582 тонн цагаан будааг аймаг орон нутгууд руу хүргэлээ. ХХААХҮ сайдын тушаалаар өвөлжилт, хаваржилтын нөхцөл байдал хүндэрсэн аймгууд руу тэжээлийн будаа хүргэхээр ажиллаж байна. Өчигдөр \2024.03 .11\ байдлаар 14 аймаг, 9965 тонн тэжээлийн будаа авах гэрээ байгуулжээ. Өнөөдрийн байдлаар 12 аймаг тэжээлийн будаагаа татсан байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 11, 2024 11:58

Хүн эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн гээд энэ хүний тухай нэг хүн хэвлэлийн хур�##� хийгээд байсан шүү

Зочин
Зочин
3 сар 11, 2024 19:55

Энэ Баярхүү гэх нөхрийг чинь АТГ ха�##�гаараа хөөгөөд гаргачихсан чинь Тагнуулын ерөнхий газрын цонхоор крандуулж ороод ХОНХХ-ийн даргын сууд�##�д тух�##�сан. Мөн ТЕГ-аас ха�##�гаар нь хөөгдөж гараад ОБЕГ-ын цонхоор мөн л крандуулж ороод УОК-ын нарийн бичгийн даргын сууд�##�д тух�##�сан. УОК-ын НБ-ийн дарга гэх �##�бан туша�##� нь ОБЕГ-ын дэд даргатай дүйцэх �##�бан туша�##� юм. Энэ нөхөр чинь машин унадаг ту�####�а жолоочтой ер нь тансаг сууд�##�д з�##�арч байгаа этгээд шүү дээ.

Холбоотой мэдээ

Back to top button