Д.Амарбаясгалангийн тойрог услагч

Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалангийн тойрог усалгаанд өвөлжин хамт явлаа.
Тодруулбал, улсын аварга малчны шагнал гардуулах ажиллагаанд хамт явсан. Одоо зудын нөхцөл байдлаас улбаалсан Засгийн газрын тусламж үйлчилгээнд ч хамт явж, эрүүл мэндийн үзлэг хийсээр явна.
Товчхондоо, Д.Амарбаясгалангийн тойрог услагч хийж яваа гэж харагдахаар. 2024 оны УИХ-ын сонгуулийн жагсаалтын 15 дотор хэн, хэн эрэмбэлэгдэх вэ гэдэг голлох шийдвэрийг Л.Оюун-Эрдэнэ, У.Хүрэлсүх нар гаргах чигтэй. Үүн дээр Г.Занданшатар ба Д.Амарбаясгалан нарын нөлөө багахан орох чигтэй байгаа юм. Намын дарга, генсек нар жагсаалтад багтах уу, тойрогт өрсөлдөх үү гэдэг нь анхаарал татаж буй энэ үед Д.Амарбаясгалан тойргоо тасралтгүй усласаар яваа нь энэ юм. Жагсаалтад дэслэгдэхгүй үлдлээ гэхэд арван мандат бүхий Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгуудын хоёрдугаар тойргоо тордох шаардлага түүнд бий.
С.Энхболдын хувьд: Хүний их эмч мэргэжилтэй. 2007-2019 онд Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Дүрс оношилгооны төвийн даргаар, 2019 оноос хойш Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн даргаар ажиллаж байсан. Эрүүл мэндийн салбарт 13 жил ажилласан.
У.Хүрэлсүхийн Засгийн газар огцорч, Л.Оюун-Эрдэнэ танхим бүрдүүлэх үед түүний саналаар хоёр сайд томилогдсоны нэг нь байв. Улмаар Засгийн газар дахин бүрдэх үеэр МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн зүгээс Соёлын сайд Ч.Номинтой хамт С.Энхболдыг танхимдаа түр авч үлдээд, дэд сайд болгосон билээ.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Луйварчин хулгайч ашиг сонирхлын зөрчилтэй гар шүү дээ
Амарбаясг�##�ан нүүрснээс өчнөөн идсэн гээ биз дээ. Ганц нүүрснээс ч идээгүй биз. Тэгж их идэж уусан хүн харин ч нэг сонгуульд авилагдах мөнгө нь ханг�##�ттай байгаа байх даа. Энхболд гэж нэг чадваргүй хоосон толгой. Эрүүл мэндийн сайдтай үгүйгээ ч мартсан шүү дээ бил. Эрүүл мэндийн с�##�бар хэдэн эмч нарын нуруун дээр л дэнжигнэж байна даа хөөрхий.
Жунай2-г одоо төрд үүрлүүлэхээ болио
Энэ луйварчин өмнө говьд бортээгийн нүүрсийг ах дүүгээрээ идэх бэлтгэлээ хийсэн одоо баруун аймгуудаас гишүүн болох гээд үхэн хатан явж байна худ�##� дүр исгэсэн хулгайчийг бүү сонгоорой
Ханаж цадахгүй цайрсан луйварчин гэж. Энэ мэт байгаа цагт хор тасрахгүй бус уу
Ард минер�##�ын нүүрсчин хулгайч Амарбаясг�##�ан нэр дэвших биш ялаа эдэл