Бизнес мэдээ

Шинэ бүтээгдэхүүн: Pro+ "Healty Milk" төрлөө нэмлээ

МЭӨ 7-р зуунаас эхлэн газар дундын тэнгис, Азийн анагаах соёл, хоолны салбарт хамгийн үнэ цэнтэй, ховор орцоор хүлээн зөвшөөрөгдсөн саффрон цэцгийг Монгол үнээний сүүгээр баяжуулан эрч хүч, эрүүл мэндийг сэргээх “Healthy Milk” сүүг Апу Дэйри – Монгол сүүний үйлдвэр үйлдвэрлэн хэрэглэгчдэдээ хүргэж, сүү сүүн бүтээгдэхүүний зах зээлд цоо шинэ амт чанарыг нэвтрүүлжээ.

Саффрон цэцгийг дэлхий даяар хоол хүнс, уух зүйлс, гоо сайхны бүтээгдэхүүндээ орц найрлага, амтлагч болгон ашиглахаас гадна эрүүл мэндийн чиглэлээр ч ашигладаг байна. Энэхүү цэцэг нь хүчтэй антиоксидант үйлчилгээтэй бөгөөд хоол хүнсэндээ тогтмол хэрэглэх нь цусны эргэлтийг сайжруулж, биеийг хоргүйжүүлэн бодисын солилцоог эрчимжүүлэх үйлчилгээтэй.

Саффрон цэцэг нь тайвшруулах, алжаал тайлах, сэтгэл санааг өргөн, цусны эргэлтийг сайжруулж, эрч хүчийг нэмэгдүүлэн бие махбод, сэтгэл зүйн эрүүл мэндэд эергээр нөлөөлдөг онцгой орц юм.

Г.Одгараг

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button