Италид урлагийн үзэсгэлэнгээс 1.3 сая ам.долларын үнэ бүхий баримлууд хулгайлагджээ

Итали улсын Гарда нуурын ойролцоо “Vittoriale degli Italiani” компани “Урсаж буй, бүлээн алт мэт” нэртэй урлагийн үзэсгэлэн гаргасан байна. Тэгвэл тус үзэсгэлэнгээс алтаар урласан 48 үзмэр алдагджээ.
“Vittoriale degli Italiani” компанийн хэвлэлийн төлөөлөгч “CNN” агентлагт хэлснээр алдагдсан үзмэрүүдийг Италийн уран сийлбэрч Умберто Мастроианни бүтээсэн байна.

Хэрэг өнгөрсөн долоо хоногийн лхагва гарагт /2024.03.06/ гарчээ. Үзэсгэлэн явагдаж буй газрын төлөөлөгч “Uomo/Donna” (Эрэгтэй/Эмэгтэй) нэртэй үзмэр нь олдсон гэж хэлсэн юм.
Харин үлдсэн 1.3 сая ам.доллар хүрэх 48 баримал одоо хүртэл олдоогүй байгаа аж. Үзэсгэлэнг тавигдсан газрын дарга Жордано Бруно Гуэрри хэргийг өндөр мэргэшсэн бүлгэм үйлдсэн гэж бодож буйгаа илэрхийлжээ.
Гуэрри “Манай дохиоллын систем маш өргөн хүрээг хамардаг. Тухайн үед дээд зэргийн хамгаалалттай ажиллаж байсан. Бид маш гярхай бүлгийн халдлагад өртлөө” гэж хэлсэн байна.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.