УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Л.Оюун-Эрдэнэ ах нараа, нам дамжсан өрсөлдөгчдөө сонсголуудаар "намнана"

УИХ-ын хаврын чуулганаар МАН-ын залуу удирдлагуудын зүгээс,

  • Хотын газар олголт,
  • Ногоон автобус,
  • Уул уурхайн лиценз олголт,
  • Эмийн чанар гэсэн үндсэн дөрвөн агуулгаар нээлттэй сонсгол явуулахаа зарласан.

Энэ нь ардчилсан хувьсгалаас хойших нийгмийн шилжилтийн хүрээнд өрнөсөн улс төр, бизнесийн томчуудын түүх рүү руу чиглэсэн дүр зурагтай байх юм. Утгачилбал, МАН-ын залуу удирдлагууд өөрсдийн хүчтэй буй үеэ урт хугацаанд барихын тулд нам болоод нийгмийн салбарын үе шилжих процессыг нийтээр хүлээн зөвшөөрүүлэх, дэмжлэг авахад чиглэхээр байна.

Хотын газар олголтын түүх

МАН дахь М.Энхболд, Т.Бадамжунай нарын тэргүүлдэг "Хотын фракц"-ын хөшигний арын мэдээллүүд дэлгэгдэнэ. Энэ хүрээнд АН, МАН дамнаж, төрсөн эгч Б.Саранчимэгийн хамтаар парламентын суудал авсаар ирсэн Б.Наранхүүгийн асуудал ч сөхөгдөх юм. Түүнийг Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг "Хотод 80 га газар зарсан" хэмээж байв.

Цаашлаад Шадар сайд С.Амарсайханы хамааралтай хувийн бизнесүүд, томоохон орон сууцны хороолол босгосон Б.Чойжилсүрэн, Ж.Ганбаатар зэрэг өнөөгийн Засгийн газрын гишүүдийн нэрс ч яригдахаар хүлээгдэж байна.

"Ногоон автобус" агуулгын хүрээнд,

Нийтийн тээвэр дамнасан улс төр, бизнесийнхний лобби хэрхэн явагдсаар ирснийг задалж ярихаар зэхэж буй. Өнгөц харахад, энэ асуудлаар хотын дарга асан Д.Сумьяабазар, түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар нар, тэднийг дагасан томилгоонууд байцаагдахаар харагдана. Гэвч УИХ-ын дарга асан З.Энхболд тэргүүтэй АН-ын томчууд ч дуудагдахаар хүлээгдэж байна.

АТГ-аас автобусны гэх хэргийг ажлын хэсэг гарган шалгаж, прокурорт шилжүүлээд байна. Автобусны хэрэг дотроо улаан, ногоон, жижиг оврын гэсэн гурван хэсэгт хуваагдаж, 60 гаруй албан тушаалтныг хамарсан. Түүнчлэн томоохон хувийн хэвшлүүдийн захирлуудыг саатуулж, банкны гүйлгээг нь хянах зэргээр мөрдөн шалгасан юм.

Уул уурхайн лиценз олголт

Нэгэн үес уул уурхайн лиценз олголт машид замбараагүй олгогдож, монголын нэр бүхий хэдхэн хүн цүнхэлж яваад зарсан гэж яригддаг. Хариуцлагагүй уул уурхай эхлэх цэг ингэж тавигдсан агаад монгол хүний нэр дээр бүртгэлтэй ч гаднын иргэдийн эзэмшдэг лицензүүд үлэмж олширсон байдаг.

Газрын доорх баялаг ард түмний өмч байхаар Үндсэн хуульдаа заасан ч дотоодын цөөн хэдхэн гэр бүлийн хүрээнд стратегийн чанартай ордууд нь орчихсон асуудал ч бий. Энэ бүх асуудлаа нийтэд нээлттэй байдлаар хэлэлцэхээр бэлтгэж байна. Олон нийтийн хамгийн их анхаарч харвал зохих сонсголуудын нэг нь зүй ёсоор эл агуулга багтах юм.

Эмийн чанар, үнийн өсөлт

Нээлттэй сонсголоор шуудхан шүүхийн шийдвэр гаргахгүй. Хэдий тийм ч уг асуудлыг нийтийн шүүлтээр оруулж буй нь хамгийн том үр дүн гэж харж болохоор. Нийтийг мэдээллээр хангаснаар илүү хэрсүү болж, өнгөрсөн жилүүдийн улс төр, бизнесийн хүрээний өрнөлийг "ухаалаг" мэдээлэлтэй тархиар шүүн тунгаах боломж үүсэж буй.

Бид улс төрийн булхай, хулгай луйвар ярьж байгаад боловсрол, эрүүл мэндийн асуудлаа нийтийн сонсголоор хэлэлцэж л байдаг мэтгэлцээний парламент хөгжсөн хэлбэрт дөхнө гэх өөдрөг хүлээлт бий. Эмийн агуулга нэлээд эртдэж мэдэхээр ч энэ бизнест монопол байдлаар илтэд хөлжиж, эмийн чанарт үл анхаарагч дүрүүдээ нийтээрээ мэдэж авах боломж бүрдэх юм.

Сэтгүүлчийн тэмдэглэл: Дээрх агуулгуудыг дэлгээд ярихад л олон нийт нэлээд сайн багцалсан мэдээллээр хангагдана. "Ер нь биднээр нэг тоглосоор иржээ" гэх уур амьсгал төрүүлэхээр бэлдэж, сонгуульд өрсөлдөх, мандат авах нэр бүхий дүрүүдийг нам дамнуулан намнах нь ч тодорхой юм. Энэ нь гэвч мэдээллийн хүчээр хийгдэхээр төлөвлөгдсөн. Ерөөс сонгуульд мэдээллийн менежерүүдийн тархи хаашаа чиглэх нь ихээхэн чухал байдаг бол мэдээллээр өөрөөр нь нийтэд нөлөөлөх явц ингэж өрнөхөөр бэлтгэгдэж байна. Үүгээрээ л онцлог юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2024-03-12 08:56

Gazar zarsan buh orlogiig huraa yahaaraa huviin omchoo zarj baigaa yum shig aashildag bilee hudaldaj Avsan hun hediig ogsnoo helhed bolooshdee

Зочин
Зочин
2024-03-12 11:40
Reply to  Зочин

Газрыг бол үнэгүй авдагууд нь олон л гэх чинь билээ. Хүүк мүүкээс эхлээд намын томчууд бүгд үнэгүй авч байсан гэсээн. Тэгэхээр газрын наймаа ч гэх юмуу юу ч гэх ёстой юм бүү мэдээ.

Z cn@yahoo.com
2024-03-12 09:09

Demjij bn. Ih l haluun uil yavdal boloh ni dee. Zaaval yalaarai. Get a full-scale VICTORY over dirty oligarchs no matter what. Spare them behind BARS N CONFISCATE THEIR UNLAWFUL WEALTH ASAP.

Иргэд
Иргэд
2024-03-12 09:14

8 жилийн өмнө хэн ч биш байсан ОюунЭрдэнэ намын ах нарын хүчээр идэх хоолтой болж, өсөж, төлжиж, �##�бан туша�##�, эрх мэдэлд хүрч Ерөнхий сайд болж, үзээгүйгээ үзэж, ёстой үхэр ЦАМ харайна гэгч болж, бүр дарангуйлагч БИРД боллоо. Сонгуулиар их өндрөөс унаж хагарахаас айж, одоо бүр ах нар, хамтрагчдаа ХАЗАЖ байна. Хир хурц шүдтэй, хэдэн хүн хазаж цусыг ханахыг харах л үлдлээ. Амжилт хүсье.

ц.чимэд
ц.чимэд
2024-03-14 15:03
Reply to  Иргэд

Үүнийг бичигч чи иргэд юмуу нэр хаягаа бич тэгээд дүгнэ. Чиний хэлсэн үгний өнгөөр харахад чи өөрөө,эсвэл чиний хүн сонсголд лантуудуулаад сонгуульчгүй, цуглуулсан хөрөнгөөч хура�##�гаад дебиль амьтан дэмий тэнэх ч магадл�##� байх шиг.Шудрага явдлыг бодит байдлаар хэрэгжүүлэгч Оюун-Эрдэнийг ноцох гээд дэмийдээ одоо өнгөрсөн поезд давно ушёл. Ард түмний дэмжлэг ёстой аасаастай танк шиг,асгарсан үер шиг бурлит

Зочин
Зочин
2024-03-12 09:22
Reply to  Иргэд

Hazuulhaas Aigaa yu hazah bagdan muu hulgaich avilagch nariig urj tas#ah heregtee

0400
0400
2024-03-12 09:25

Данхыг хамгийн түрүүнд улс төрөөс �######�уулах хэрэгтэй. 2 т�##�д тоглосон жинхэнэ Дүлзэн. Жонхуу ахынхаа да�##�гаврыг онцсайн биелүүлэгч

Yag tiim ee
Yag tiim ee
2024-03-14 01:05
Reply to  0400

yag unen shuu.Yamarch argaar hamaagui ee

ц.чимэд
ц.чимэд
2024-03-14 15:07
Reply to  Yag tiim ee

�##�ах юмуу пуужиндана гээч өрөвдмөөр амьтад хулгай луйвар нь ил гарах гээд амь тэмцэж байх шивдээ Өнгөрсөөөн та нар

Зочин
Зочин
2024-03-12 15:04
Reply to  0400

Зссс. Муу газрын наймаачид боож үхлээ

Зочин
Зочин
2024-03-12 10:27

Оюун-Эрдэнэ хүү шантарч л болохгүй шүү!! Егзөр авлигачдаас с�##�ахгүй бол бид хэцүүдлээ!!! Бас нэг том аюул - их хөршийн 5-р цуваа!!! Тагнуулын газраа ажилд оруулж тэднийг устгахгүй бол ямар ч ажил сэдээд урагш ахихгүй шүү!!!

Зочин
Зочин
2024-03-12 11:37

Ямарч ач холбогдолгүй баахан сонсгол. Хийгээд хийгээл хаана хэн хариуцлага хүлээсийн. Жүжгээ боливол таарна.

Зочин
Зочин
2024-03-12 15:02

Уур амьсг�##� бүрдүүлэхээр бэлдэж байна ч гэх шиг угаас энэ улсаар хэдэн гэр бүл тоголсоор ирсэнийг л төр нь хүлээн зөвшөөрч, бугласан хатигийг хага татах нь зөв. Харин үр дүн гаргахад бас анхаарах хэрэгтэй. Нүүрсчидээ одоо болтол чөлөөтэй явуулсаар л

Зочин
Зочин
2024-03-12 15:08

Яг яс намнаж чадахгүй тэгс ингэсхийгээд өнгөрөөж бгаашдээ

Холбоотой мэдээ

Back to top button