Гадаад мэдээДЭЛХИЙ

Пап лам цагаан туг өргөх зоригтой байх хэрэгтэй гэснийг Украин шүүмжиллээ

Энэ сарын 20-нд цацагдах ярилцлага дээр Пап лам Украины дайны талаар ярьсан юм. Швейцарын “RSI” телевизтэй хийсэн ярилцлагын хэсгээс “Reuters” агентлагт олж авчээ. Тус хэсэгт Францис Украиныг цагаан туг өргөх зоригтой байж, ОХУ-тай дайныг зогсоох хэлэлцээ хийх хэрэгтэй гэсэн юм.

Тэгвэл Украин Пап ламын хэлсэн үгийг хүчтэй эсэргүүцсэн байна. Украины Гадаад хэргийн яам мэдэгдэл гаргахдаа улсынхаа шар болон цэнхэр өнгийн тугаас өөр туг хэзээ ч өргөхгүй гэж хэлжээ.

Ярилцлагын үеэр сэтгүүлч түүнээс Украины дайны талаар асуулт тавихдаа цагаан туг гэх хэллэг ашигласан байна. Францис үүнд “Нөхцөл байдлыг ажаад, ард түмнээ бодон цагаан туг өргөх зоригтой, хэлэлцээ хийдэг тал нь хамгийн хүчирхэг гэж бодож байна. Хэлэлцэх гэдэг нь эр зоригийг илтгэсэн үг. Ялагдаж байгаа гэдгээ анзаарч, нөхцөл байдал муу байгааг хараад хэлэлцээ хийх зоригтой байх хэрэгтэй” хэмээн хариулсан.

Ватикан дахь Украины элчин сайд Пап ламын хэлсэн үгийг Дэлхийн хоёрдугаар дайны үед Адольф Хитлертэй хэлэлцээ хийхийг дэмжиж байсан хүмүүстэй харьцуулсан байна.

Мөн Польшийн Гадаад хэргийн сайд Радек Сикорски Пап эсрэгээрээ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг Украинаас цэргээ гаргахыг уриалах уу гэж асуужээ.

Шүүмжлэлийн хариуд Ватиканы хэвлэлийн төлөөлөгч Маттео Бруни “Пап лам сэтгүүлчийн илэрхийлсний дагуу цагаан тугийг хэлэлцээний үр дүнд энх тайвныг тогтоох байдлаар ашигласан. Хэлэлцээ нь бууж өгөх гэсэн үг биш гэдгийг тодорхой хэлсэн” гэсэн юм.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Өлзий
Өлзий
3 сар 12, 2024 12:58

Заав�##� нэг т�##� нь ялна гэж дүпдэж байхаар хоёулаа хэлэлцээрийн ард сууж, энх тайвнаар зэрэгцэн оршиоч. Их л хүн хүч үрэгдэж байнадаа. Алинч ялахгүй шдээ. Газар нутаг, барилга орон сууцнууд сүйрээд нүүдэлчнээс ч дор амьдарч байна даа. Монголоос хүртэл 2 т�##� болоод хэрүүлийн �##�им явж л байна. Дайны уршигийг дэлхий нийтээр хүртэж байна.

Холбоотой мэдээ

Back to top button